Уралын эдийн засгийн улсын их сургуульд инновацийн компанийг байгууллаа

Уралын эдийн засгийн улсын их сургуульд инновацийн компанийг байгууллаа

Их сургуулийн инновацийн хөгжлийн нэг хэсэг нь шинэ нээлт ололтуудыг бизнес болгох зорилготой сургуулийн дэргэд инновацийн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг байгуулах юм. Энэхүү үзүүлэлтүүд нь ОХУ-ын дээд боловсрол, шинжлэх ухааны яаманд бүртгэгдэж, тухайн сургуулийн рейтингийг өсгөхөд нөлөөлдөг.

Тиймээс их сургуулийн дэргэдэх жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг хөжгүүлэх үүднээс “Бүс нутгийн шинжлэх ухааны тоон хэмжээст технологийн бүсийн төв” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсан байна.

Компанийг байгуулах үндэслэл нь сургуулийн эзэмшдэг “Шинжлэх ухааны сэтгүүлийн тоон хэмжээст шинжлэх ухааны урьдчилан таамаглал ба дүрслэлийн оюун ухааны дүн шинжилгээний систем” хөтөлбөр болсон юм. Уг оюуны өмч нь өмнө нь ч бизнесийн ач холбогдолтой гэдгээ харуулж байжээ.

Компаний гол зорилт нь юуны өмнө тоон хэмжээст шинжлэх ухааны чиглэлийн хөгжлийг хурдасгах, мөн их сургуулийн инновацийн үзүүлэлтүүд болон шинжлэх ухааны үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

Энэхүү чиглэлээ цаашид хүнсний технологи, химийн болон мэдээллийн технологийн салбарууддаа нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Уралын эдийн засгийн улсын их сургуулийн инновацийн хөгжлийг дэмжих багийнханы үйлсэд нь амжилт хүсье!