Зүүн хойт холбооны их сургууль нь шинэ үеийн инженерүүдийг бэлтгэх зорилготой үйлдвэрлэлийн кластер байгуулна

Зүүн хойт холбооны их сургууль нь шинэ үеийн инженерүүдийг бэлтгэх зорилготой үйлдвэрлэлийн кластер байгуулна

“Север” шинжлэх ухаан-боловсролын төвийг түшиглэн төсөл боловсруулах ба инженер бэлтгэх зорилготой үйлдвэрлэлийн кластер байгуулах гэж байна. Энэ талаар тус сургуулийн “Future skills: NEFU” олон улсын дэвшилтэт чадавхийг хөгжүүлэх төвийн захирал Роман Гоголев ТАСС агентлагт ярьжээ.

“Future skills: NEFU” төвийн өндөр технологийн үйлдвэрлэлийн кластер нь төслөөс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл шинжлэх ухаан-инженерчлэлийн бүтэн циклийг бүтээх юм. Роман Гоголевын хэлснээр төсөл нь бүрэн боловсруулагдаж тус сургуулийн стратеги хөгжлийн төлөвлөгөөнд орсон талаар дурдаж, уг кластерт сургалт явуулах нь шинэ үеийн өндөр зэрэглэлийн инженерүүдийг бэлтгэх боломжийг бий болгоно гэсэн байна.

Одоогийн байдлаар буцалтгүй тусламжийн асуудал болон компаниудтай хийх яриа хэлцэл хийгдэж байгаа бөгөөд бүтээн байгуулалт нь 3 үе шаттайгаар хийгдэж, төслийн нийт өртөг нь урьдчилсан тооцооллоор 250 сая рубльд үнэлэгдэж байгаа юм байна.

Кластерийн хүрээнд орд газруудыг дижиталчлах төслүүд, үйлдвэрлэлийн экзоскелетийн тусламжтайгаар хүйтэнд ажиллах систем, доктороор сурч байгаа оюутнуудын хэд хэдэн төслүүд зэрэг дээр эхний ээлжинд ажиллахаас гадна зарим компаниуд мөн үйлдвэрлэлийн зориулалттай инженерийн төвүүдийг нээх талаар санал тавьж байгаа юм байна.

Уг төв нь “Хойд зүг дахь хүн”, “Газрын хэвлийн үр ашигтай ашиглалт”, “Нийгэм эдийн засгийн үр ашигтай дэд бүтэц” гэсэн 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна.