card

EDURUSSIA Оросын боловсролын төв

Манай байгууллага нь 2016 оноос хойш Улаанбаатар дахь "Оросын шинжлэх ухаан соёлын төв"-тэй хамтран “Оросын боловсролын үзэсгэлэн”-г жил бүр зохион байгуулж эхэлснээр, өнөөдөр Монгол улс, ОХУ-ын боловсролын хамтын ажиллагааны салбарт дараахь чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Edurussia.mn Оросын боловсролын мэдээллийн сайт
  • Оросын боловсролын танхимын/онлайн үзэсгэлэн
  • ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт бэлтгэх сургалт, хөтөлбөрүүд
  • Орос хэлний бүх төрлийн сургалт, ярианы клубууд
  • Орос хэлний төвшин тогтоох ТРКИ /TORFL/ шалгалт
  • ОХУ-д суралцах ментор, коучинг хөтөлбөрүүд
  • ОХУ дахь хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх, өвөл/зуны сургалтын хөтөлбөрүүд
  • Боловсролын аялал жуулчлал

 Бидний ололт амжилтууд

  • 2016 онд ОХУ-ын 13 их сургуулиудтай хамтын ажиллагааг эхлүүлж байсан бол, өдгөө 8 дахь жилдээ 70 гаруй боловсролын байгууллагуудтай төрөл бүрийн чиглэл, гэрээ, төслийн хүрээнд хамтран ажиллаж байна.
  • 2019 онд Оросын боловсролын чиглэлээр анхны вебсайтыг монгол, орос хэл дээр вэбсайтыг нээв.
  • 2020 оноос Монголд анх удаа Оросын боловсролын үзэсгэлэнг онлайнаар зохион байгуулж, Үзэсгэлэнд 170,000 гаруй үзэгчид оролцов.
  • 2020 онд анх удаа ОХУ-ын их сургуулиудтай хамтарсан Тэтгэлэгт бэлтгэх сургалтуудыг явуулж эхлэв.
  • 2021 онд Монголдоо цорын ганц ТРКИ /TORFL/-ийн шалгалт авах эрх бүхий байгууллага болов.
  • 2021 оноос ОХУ-ын их сургуулиудтай хамтарсан онлайн ярианы клубын үйл ажиллагааг явуулж эхлэв.

Хүсэлт илгээх