Энэхүү үзэсгэлэн нь дэлхийд чансаагаараа тэргүүлэгч Оросын шилдэг их дээд сургуулиуд Монголд хүрэлцэн ирж их дээд сургуульд элсэгчид, оюутан залуучууд, тэдний эцэг эхчүүдэд мэргэжил сонголт, тэтгэлгээр болон төлбөтэйгээр элсэн суралцах хөтөлбөрүүд, сурч амьдрах орчин, амьдралын өртөг, оюутны байр, тэтгэлэг авах боломжууд зэргийн талаар мэдээлэл, зөвлөгөөг нэгэн доор олгодог Монгол дахь цорын ганц талбар юм.
Мөн элсэгчдийн дунд тэтгэлэг олгох олимпиад, сорилын тест шалгаруулалт, үзүүлэх сургалтууд зохион явуулахаас гадна Оросод суралцагч оюутнууд, төгсөгчдийн сэтгэгдэл, бодит зөвлөгөө туршлагаас хуваалцах, Оросын сургуулиудын шинэ нээлт ололтууд, брэнд бүтээгдэхүүнүүд, экспертүүдийн лекц, ярилцлага, эрдэм шинжилгээний хуралд оролцох боломжийг олгодог. Мөн үзэсгэлэнгийн үеэр хонжворт сугалаа явуулж, азтангууд нь смарт TV, смартфон, ноутбук зэрэг шагналуудын эзэн болдог.
2020 онд Оросын боловсролын үзэсгэлэн нь 2020 оны 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрүүдэд expo.edurussia.mn платформ дээр онлайнаар зохион байгуулагдаж байна.
Албан ёсны дэмжлэг
Албан ёсны зохион байгуулагчид