card

Засгийн газрын тэтгэлэг

Жил бүр ОХУ-ын Засгийн газраас дэлхий даяар 15000 тэтгэлэгт хөтөлбөр зарлагддаг байсан бол 2021 онд 18000 болгон нэмэгдүүлж, цаашид үе шаттайгаар 30000 –д хүргэх төлөвтэй байна.
Монгол улсад тэтгэлэгт хуваарийн тоог 2013 оноос эхлэн 300-аас эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлсээр энэ жил бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх, зуны сургалтын 620 тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаад байна. Энэ нь Монголын нийт хүн амын 1 хүнд ноогдох хэмжээгээрээ дэлхийд 1-рт орж байгаа юм.

Түүнчлэн, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн анхан шатны сонгон шалгаруулалтыг 2013 оноос эхлэн Монгол улс дахь Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар буюу Улаанбаатар дахь Русский дом (хуучнаар Оросын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК) нь Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол улсын Боловсрол шинжлэх ухааны яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

ЗГ-ын тэтгэлгээр суралцахад:

  • Нас харгалзахгүй
  • Орос хэлний оноо (TOEFL, IELTS, HSK шиг), ЕЭШ-ийн оноо шаарддаггүй
  • 5-6 жилийн хугацааны бүтэн сургалтын төлбөрийг олгоно
  • Сар бүрийн мөнгөн тэтгэмж өгнө
  • Бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх, зуны сургалтын хөтөлбөрүүдээс өөрөө сонголтоо хийнэ
  • 600 гаруй мэргэжил, 500 гаруй их сургуулиас өөрөө сонголтоо хийнэ
  • Банкинд мөнгө байршуулах, санхүүгийн баталгаа хэрэггүй
  • Сургууль, байр – нэгдсэн кампус хотхонд байрлана

Tэтгэлгийн сонгон шалгаруулалтанд оролцоход тавигдах гол шаардлагууд:

1.Бакалаврын сургалтанд горилогчид:

  • Дунд сургууль төгсөгчид: аттестатын дүн “A”, “B” дүнтэй байх (мэргэжлийн бус чиглэлээр бол 2-с илүүгүй “C” дүнг зөвшөөрнө)
  • 1, 2-р курсын оюутнууд: дундаж оноо 2,8-аас доошгүй байх

2. Магистр, докторын сургалтанд горилогчид:

  •  Дундаж оноо 2,8-аас доошгүй байх

 Тэтгэлэгт тэнцэхэд нөлөөлөх хүчин зүйлс:

  • дүнгийн тодорохойлолт, аттестат, мэргэжлийн боловсролын үнэмлэх, дипломын дүн
  • сонгон сурах мэргэжлийн хичээлийн дүн
  • аливаа олимпиад, уралдаан, тэмцээнд үзүүлж байсан амжилтууд
  • аливаа гавъяа шагналуудыг илэрхийлсэн өргөмжлөл, сертификат, талархал, дипломууд
  • олон нийтийн, сайн дурын, олон улсын хурал, семинар, арга хэмжээнүүдэд оролцож байсан байдал
  • урлаг, спортын онцгой авьяас

2023 оны Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын бүртгэл нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгагдан бөгөөд хүүхдүүд залуучууд Та бүхэнд бэлтгэлээ хангах, баримт бичгүүд, шалгаруулалтандаа бэлтгэх хангалттай хугацаа бий болж байна.

Хэрвээ Та 100 хувийн тэтгэлгээр суралцах хүсэлтэй, гэвч хэрхэн шалгаруулалтанд оролцох, юунаас эхлэх, бичиг баримтуудаа хэрхэн бүрдүүлэх, тэтгэлгийн сайтандаа бүртгүүлэх, баримт бичгүүдээ орчуулах зэргээ мэдэхгүй байвал, яг одоо зарлагдсан байгаа групын болон ганцаарчилсан “Тэтгэлгийн Ментор Хөтөлбөр”-төө урьж, эдгээр бүх цогц мэдлэг, мэдээлэл, зааварчилгаануудыг эзэмшин, тэтгэлэгтээ тэнцэх алхамаа хийхийг санал болгож байна!

“Тэтгэлгийн Ментор Хөтөлбөр”-т хамрагдах бол доорхи холбоос дээр дарж бүртгүүлнэ үү.

Менторт бүртгүүлэх

Засгийн газрын 620 тэтгэлэгт хөтөлбөрүүдээс гадна жил бүр Монгол улсын тодорхой байгууллагуудын шугамаар нэмэлт тэтгэлгүүд зарлагддаг бөгөөд үүнийг тухайн холбогдох байгууллагуудаас нь лавлах шаардлагатай. Үүнд:

Гадаад харилцааны яамны шугамаар:

  • Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн тэтгэлэг
  • ОХУ-ын “Роснефть” НХН газрын тосны компаний тэтгэлэг
  • М.Губкины нэрэмжит нефть, хийн их сургуулийнтэтгэлэг

 Батлан хамгаалах яамны шугамаар

3. Хууль зүй, дотоод хэргийн яамны шугамаар

  •  (Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль

ЗГ-ын тэтгэлэгт хэн хамрагдах вэ?

  • Монгол ЕБС төгсөгчид
  • Монгол дахь Орос ЕБС төгсөгчид
  • Монголын их дээд сургуулийн оюутнууд
  • Бакалавр, магистр, специалитетаар сурах хүсэлтэй насанд хүрэгчид (нас харгалзахгүй)
  • Эрдмийн зэрэг горилогчид
  • Хүссэн хүн бүхэн

Тэтгэлгээр суралцах зэрэг болон хөтөлбөрүүд:

  • Бакалавр
  • Мэргэжилтэн (Специалитет)
  • Магистр
  • Аспирантур (Адъюнктур/Интернатур/Ассистентур)
  • Мэргэжил дээшлүүлэх
  • Зуны сургалтууд зэрэг тус бүрээр нийт 620 гаруй мэргэжлиийн чиглэлээр суралцах боломжтой.

Тэтгэлэгт юу багтах вэ?

  • Сургалтын төлбөр
  • Сар бүрийн стипенди /цалин/

Тэтгэлэгт юу хамрахгүй вэ?

  • амьдрах байр
  • ОХУ-руу явах, буцах, хот доторхи унааны зардал
  • амьжиргааны зардал
  • эрүүл мэндийн даатгал г.м.

Хэрвээ та ОХУ-д амьдрах, суралцах орчин, оюутны байр, хичээлээс гадуурх оюутны амьдралын талаар сонирхож байвал эндээс үзнэ үү.

 

Тэтгэлэгт хамрагдах дараалал

ТЭТГЭЛГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХУВААРЬ

I 22.12.23-2023.02.20 education-in-russia.com сайт дээр заавал бүртгүүлэх. Хавсралт 1-д заасан жагсаалтын дагуу хувийн баримт бичгийн скан-хуулбарыг байршуулах
  22.12.23-2023.02.26 Бүртгэлийн комисс ирүүлсэн мэдүүлгийг шалгах
  Анхаар! Портфолио шалгаруулалтанд ( гол бус хичээлд хоёроос дээшгүй «С» буюу «дунд» үнэлгээтэй) боловсролын гэрчилгээ бүхий горилогчдыг оруулна. 1-2-р ангийн оюутнууд аттестат (түүнд гол бус хичээлд хоёроос дээшгүй «С» буюу «дунд» үнэлгээтэй байж болно) ба тухайн их дээд сургуулийн сургалтын хэлтсийн тамга бүхий сурлагын тодорхойлт (дундаж оноо нь 2.8, оросын боловсролын стандартаар бол 4-өөс доошгүй байна)-ыг тус тус хавсрагна. Магистр, аспирантурд суралцах горилогчдын дипломны дундаж оноо нь монголын боловсролын стандартаар 2.8, оросын боловсролын стандартаар 4-өөс доошгүй байна. Тухайн мэргэжлийн голлох хичээлийн жагсаалтыг эндээс үзнэ үү. Хавсралт 1.1
II 23.02.27-2023.02.28 Горилогчийн баримт бичгийн бүрдүүлбэрийг бэлтгэн сонгон шалгаруултанд оруулхаар Ажлын хэсэгт илгээх
  23.12.23-2023.03.13 Ажлын хэсгийн гишүүд “Портфолио шалгаруулалт”-ын элсэлтийн шалгалтыг явуулах Хавсралт 2
Анхаар! Бүртгэл дуусгавар болж сонгон шалгаруулалт эхэлсний дараа горилогчийн сонгосон сургалтын чиглэл/ мэргэжлийг солих, мөн түүнчлэн боловсролын байгууллагуудын жагсалтанд өөрчлөлт оруулахыг хориглоно.
  2023.03.02 Аспирантур, ординатур* чиглэлээр суралцах горилогчдын дунд хийх хэлэлцүүлэг-шалгалт (онлайн горимоор явуулах тохиолдолд ZOOM-д орох ишлэл ба шалгалт явуулах цагийг горилогчийн хувийн кабинет дахь цахим хаягаар явуулна / education-in-russia.com /)
  2023.03.03 Магистр, Зуны сургалтанд хамрагдах горилогчдын дунд хийх онлайн хэлэлцүүлэг-шалгалт (онлайн горимоор явуулах тохиолдолд ZOOM-д орох ишлэл ба шалгалт явуулах цагийг горилогчийн хувийн кабинет дахь цахим хаягаар явуулна / education-in-russia.com /)
  2023.03.06

Урлагийн мэргэжлээр суралцах горилогчдын дунд явуулах хэлэлцүүлэг-шалгалт (онлайн горимоор явуулах тохиолдолд ZOOM-д орох ишлэл ба шалгалт явуулах цагийг горилогчийн хувийн кабинет дахь цахим хаягаар явуулна / education-in-russia.com /)
Урлагийн чиглэлийн элсэлтийн нэмэлт шалгалтыг явуулах хугацаа, газрын талаарх мэдээллийг боловсролын байгууллагуудын сайт дээр байршуулна. Горилогч шалгалтанд оролцох хугацаа болон тавигдах шаардлагын талаарх мэдээллийг өөрөө тодруулах шаардлагатай.

ОХУ-ын Соёлын яамны харъяа дээд боловсролын сургуулиудын тухай мэдээллийг дараах ишлэлийг ашиглан олж танилцах боломжтой. https://culture.gov.ru/about/subordinates/obrazovatelnye_organizatsii_vysshego_ obrazovaniya/, түүнд боловсролын байгууллагуудын интернет-сайтын хаяг тусгагдсан байна.

  2023.03.14 “Портфолио шалгаруулалт”-ыг амжилттай давсан горилогчдын эцсийн нэрсийг Русский Дом в Улан-Баторе-ийн Faceebok сошиал сүлжээн дэх https://www.facebook.com/RussianhouseMongolia гэсэн албан ёсны хуудсанд байршуулна.
III 23.03.14-2023.03.24 Сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд оролцох горилогчдын баримт бичгийн бүрдүүлбэрийг education-in-russia.com системд оруулах. /Хавсралт 3/
  23.03.14-2023.03.29 Горилогчдын баримт бичгийн бүрдүүлбэрийн чанар хийгээд баримт бичиг бүрэн орсон эсэхийг бүртгэлийн комисс шалгах
IV 2023.03.30 Гадаадын иргэдийн дунд явуулсан сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатны дүнг Россотрудничество агентлагийн төв аппарат руу явуулах
V 2023.01.09-2023.05.01 2023/24 оны хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлэгээр Оросын Холбооны Улсад суралцах гадаадын иргэн, иргэншилгүй хүмүүс болон гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүдийн дунд явуулсан сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатны дүнг Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл, гадаадад суугаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны Холбооны агентлаг /Россотрудничество /-д хэлэлцэх
VI 2023.03.01-2023.08.31 Боловсролын байгууллагууд горилогчдын баримт бичгийг хэлэлцэх замаар горилогчдын анкетын дагуу сонголтоо хийх
VII 2023.03.01-2023.08.05 Урлагийн чадвар, бие бялдар эсвэл сэтгэл зүйн зохих чадвар шаардсан тусгай мэргэжил /бэлтгэлийн чиглэл, мэргэжил/-ээр суралцах горилогчдоос урлаг хийгээд мэргэжлийн онцлог чиглэлээр нэмэлт элсэлтийн шалгалтыг боловсролын байгууллагуудад өгөх Урлаг хийгээд мэргэжлийн онцлог чиглэлээр нэмэлт элсэлтийн шалгалт авах хуваарийг навигатор /чиглүүлэгч/-ын үндсэн хуудас https://russia-edu.minobrnauki.gov.ru/ дээр тусгасан байна.

Тэгвэл Таныг яг одоо зарлагдсан байгаа групын болон ганцаарчилсан “Тэтгэлгийн Ментор Хөтөлбөр”-төө урьж, эдгээр бүх цогц мэдлэг, мэдээлэл, зааварчилгаануудыг эзэмшин, тэтгэлэгтээ тэнцэх алхамаа хийхийг санал болгож байна!

“Тэтгэлгийн Ментор Хөтөлбөр”-т хэрхэн хамрагдах вэ?

Энэхүү формыг бөглөснөөр бид Танд дэлгэрэнгүй мэдээлэл, зааварчилгааг илгээх болно.

Хэрэв Танд асууж тодруулах зүйл байвал манайд хандана уу!

 

  7515-7700 
  [email protected]

ТЭТГЭЛГИЙН МЕНТОР ХӨТӨЛБӨРТ БҮРТГҮҮЛЭХ

Хүсэлт илгээх