card

Сурах нөхцөл

ОХУ-д сурч буй гадаад оюутнуудад хэд хэдэн төрлийн хөнгөлөлтүүд үзүүлнэ. Үүнийг авахын тулд юуны өмнө сургуулийнхаа гадаад оюутан хариуцсан ажилтанд хандан “Оюутны карт” авах хэрэгтэй. Уг картныхаа үндсэн дээр хот доторхи тээврийн хэрэгслийн (автобус, тройллейбус, метро) хөнгөлөлтийг 5 дахин хямдаар буюу Москва, Санкт-Петербург хотуудад нэг сарын 25000 төгрөг орчим, харин хот хоорондын унаанд 50%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг бол бусад хотуудад үнэ нь 2-3 дахин хямд байдаг.

Түүнээс гадна оюутнуудад олон нийтийн үйлчилгээний газрууд, урлаг соёлын арга хэмжээнүүдэд тодорхой хөнгөлөлтүүдийг үзүүлдэг. Жишээлбэл: оюутны картныхаа тусламжтайгаар Та музей, үзэсгэлэн, концерт үзэж, төрөл бүрийн лекц, сургалт, семинаруудад үнэ төлбөргүй суух боломжтой.

Мөн дэлгүүр, томоохон худалдааны төвүүд оюутны хөнгөлөлтийн нөхцлүүдийг санал болгохын зэрэгцээ олон улсын болон ОХУ-даа гаргадаг оюутны хөнгөлөлтийн картуудаар үйлчлүүлэх эрхийг олгоно. Жишээлбэл, дэлхийн 130 гаруй орнуудад үйлчилдэг ISIC олон улсын картаар үнэ төлбөргүй театр, музей зэрэг соёл урлагийн газруудад үйлчлүүлэх нь төдийгүй зарим олон улсын нислэгүүд, зочид буудлууд, дэлгүүр, онлайн худалдаанд хөнгөлөлт олгодог.

2002 оны 7 сарын 25-ны№ 115-ФЗ “Гадаадын иргэдийн ОХУ дахь эрх зүйн байдлын тухай” хуульд оруулсан 2020 оны 2 сарын 6-ны №16-Ф3 Холбооныхуулийн дагуу ОХУ-д сурч буй гадаад оюутнуудад ажил хийхийг чөлөөтэй болгосон.

Өмнө нь зөвхөн сургуулийнхаа харьяа байгууллага газруудад ажил хийхийг зөвшөөрдөг, эсвэл багц бичиг баримт бүрдүүлэн ажил хийх эрх авдаг байсан бол тус хуулиар гадаад оюутнууд аливаа зөвшөөрөл авахгүйгээр ажил эрхлэх боломжтой боллоо.

Хууль нь 2020 оны 8 сарын 5-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон бөгөөд дараахь нөхцлийг бүрдүүлсэн байх шаардлагатай:

  • өдрийн ангид суралцдаг байх
  • дээд болон тусгай боловсролын байгууллагуудад суралцдаг байх
  • улсын аттестатчилалаар баталсан үндсэн мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр суралцдаг байх
  • хичээлээс бусад цагаар ажилладаг байх

Хэрвээ Та ОХУ-д тэтгэлгээр болон төлбөрөөрөө аль нэг улсын их дээд сургуульд суралцдаг бол дээрх нөхцлийг хангасан гэсэн үг.

Харин аттестатчилалд хамрагдаагүй хөтөлбөрөөр суралцдаг бол хичээлээс бусад цагаар өөрсдийн суралцаж буй сургуульдаа эсвэл сургуулийн дэргэдэх аж ахуйн байгууллагуудад ажиллаж болно. Мөн хичээлийн амралтаараа хүссэн газраа ажиллах боломжтой. Харин ажил олгогч нь тухайн оюутныг ажилд авахдаа амралтын хугацааг нь нотолсон тодорхойлолтыг авах хэрэгтэй (№ 115-ФЗ Холбооны хуулийн 13-р зүйл).

ОХУ-д тэтгэлгээр болон төлбөртэйгээр суралцах гэж байгаа оюутан заавал сайн дурын эрүүл мэндийн даатгал (полис ДМС) хийлгэх ёстой. Энгийн аяллын даатгал нь суралцах тохиолдолд тохиромжгүй юм. Аяллын даатгалыг Монголдоо хийлгэвэл эрдсэл учирсан тохиолдолд Оросод өөрийн биеэр бүх зардлаа хариуцаад, буцаж ирэхдээ даатгалын компаниасаа нөхөн төлүүлж авдаг. Харин сайн дурын эрүүл мэндийн даатгалаар Та Оросод амбулаторид үзүүлэх, эмчилгээ хийлгэх зэрэг холбогдох бүхий л эрүүл мэндийн үйлчилгээгээ авах боломжтой.

Сайн дурын эрүүл мэндийн даатгалыг явахаасаа өмнө бичиг баримтаа бүрдүүлж байхдаа  Монголоосоо захиалаад авах, эсвэл ОХУ-ын хуулийн дагуу очсон даруйдаа эхний өдрөө л авах шаардлагатай. Сайн дурын эрүүл мэндийн даатгалын төлбөр нь тухайн сургуулийн байрлах хот, даатгалын хугацаа, даатгалын компаний үзүүлэх үйлчилгээнээсээ хамаараад харилцан адилгүй буюу ойролцоогоор 200000-800000 төгрөгийн хооронд хэлбэлздэг.

Дэлгэрэнгүй мэдээлэл, ямар компаниас, ямар даатгал авах талаар явахаасаа өмнө сургуультайгаа холбогдон, эсвэл сургуульдаа очоод гадаад оюутан хариуцсан мэргэжилтнүүдээс авч болно.

Хэрэв сайн дурын даатгалгүй бол 2016 оноос эхлээд 80000-280000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах журам үйлчилж эхэлсэн.

ОХУ-д суралцах гэж байгаа монгол оюутнууд заавал сургалтын виз авах шаардлагатай. Суралцах визийг эхлээд 3 сарын хугацаатайгаар олгох ба дараа дараагийн жилүүдэднь ОХУ-ын Дотоод хэргийн яамны Харьятын асуудал эрхлэх ерөнхий газарт хандан тус бүр 1 жилээр сунгуулаад явах ёстой. Визийг Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны консулын газраас авах бөгөөд доорхи бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Гадаад паспорт, мөн паспортны зурагтай нүүрний хуулбар (гадаад паспорт нь олгосноос хойш доод тал нь 1,5 жилийн хүчинтэй хугацаатай, мөн доод тал нь 2ш. тамгагүй хоосон хуудастай байх)
  • Сургуулийн урилгын эх хувь (тэтгэлгээр суралцагчдад урилгыг ОХУ-ын Боловсрол шинжлэх ухааны яамнаас нэгдсэн байдлаар ирүүлдэг бол өөрийн төлбөрөөрөө суралцах тохиолдолд урилгыг сургуулиас нь ирүүлдэг)
  • ЭСЯ-ы анкет (интернетээр бөглөх)
  • Зураг (3.5*4.5см)
  • ДОХ-гүйг тодорхойлох эмнэлгийн магадлагаа
  • Визний хураамж

Ингээд бичиг баримтуудаа бүрдүүлсний дараа явахаасаа 45 хоногийн өмнө консулын газарт материалаа өгч, материал өгснөөс хойш 2-3 долоо хоногийн дараа Таны виз гарна.

Визээ сунгуулахдаа визний хугацаа дуусахаас 30-40 хоногийн өмнө сургуулийнхаа гадаад оюутан хариуцсан албанд хандан, холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлж өгөөд сунгуулах шаардлагатай. Хэрэв дээрх хугацаанд визээ сунгуулаагүй, эсвэл хэтрүүлсэн тохиолдолд 80000-200000 төгрөгөөр торгохоос гадна ОХУ-аас албадан гаргаж, ОХУ-д орох эрхийг нь 5 жилээр хасдаг.

Бүртгүүлэх

Визээ авахаас гадна ОХУ-д суралцахаар очиж буй гадаад оюутнууд Оросод ирмэгцээ ажлын 2 өдөрт багтаан сургуулийнхаа гадаад оюутан хариуцсан албандаа хандаж, ОХУ-ын Дотоод хэргийн яамны Харьятын асуудал эрхлэх ерөнхий газарт бүртгүүлэх шаардлагатай. Үүний тулд Таны визтэй паспорт болон ОХУ-ы хилээр нэвтрэхэд 2 хувь бөглөдөг цагаачлалын карт байхад хангалттай.

Цагаачлалын карт нь Таныг ОХУ-ын хилээр хуулийн дагуу нэвтэрснийг илтгэх бөгөөд Оросод суралцах хугацаандаа үргэлж биедээ авч явах шаардлагатай. Картгүйгээр ОХУ-ын нутаг дэвсгэр дээр хууль есны дагуу амьдрах, суралцах, ажиллахыг хориглох ба  Оросоос гарах үедээ хилийн шалган нэвтрүүлэх цэгт буцааж өгөх журамтай.

Картыг сунгуулах тохиолдолд хугацаа нь дуусахаас 15-20 хоногийн өмнө сургуулийнхаа гадаад оюутан хариуцсан албандаа хандан сунгуулна. Хэрвээ картаа гээж, үрэгдүүлсэн бол үрэгдүүлсэн хугацаанаас хойшхи 3 хоногт багтаан мөн л сургуулийнхаа гадаад оюутан хариуцсан албандаа хандаж, ОХУ-ын Дотоод хэргийн яамны Харьятын асуудал эрхлэх ерөнхий газраас дахин үнэ төлбөргүй авах боломжтой.

“2022 ОН – БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН 100% ТЭТГЭЛЭГ”

Тэтгэлгийн шалгаруулалтанд тэнцэх нэгэн боломж нь – ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД СУРАХ!

Хэлний бэлтгэлд сурснаар:

  • Орос хэлийг зөвхөн өндөр мэргэшлийн Орос багш нараар "Орос хэлийг гадаад хэлний хувьд сурах" (РКИ) тусгай хөтөлбөрөөр эрчимжүүлсэн хэлбэрээр заалгана;
  • Тэтгэлгийн сонгон шалгаруулалтаар шалгалт өгөх мэргэжлийн хичээлүүд үзнэ. Жишээлбэл: инженер-техникийн чиглэлээр суралцах бол математик, физик г.м., анагаахаар сурах бол хими, биологи зэрэг хичээлүүд орно;
  • Орос хэлийг орчинд нь сурах тул хэлээ богино хугацаанд түргэн сурна;
  • Орос орны ахуй, соёл, амьдралтай урьдчилж танилцаж “хөлөө олоод” цаашид тэтгэлгээрээ сурахад хялбар болно;
  • Тэтгэлгээр сурах тохиолдолд дахин 1 жил хэлний бэлтгэлд сууж хугацаа алдахгүй;
Бүртгүүлэх

 

 

Та 100% тэтгэлгээр сурмаар байна уу?

Гэвч юунаас эхлэх, яаж бэлтгэлээ хангах, орос хэл мэдэхгүй, ямар шалгуур хангах уу, бичиг баримт бүрдүүлэх үү, шалгалтандаа хэрхэн бэлдэх үү г.м. асуултууд тулгарч байна уу?

Тэгвэл Таныг ТЭТГЭЛЭГТ БЭЛТГЭХ ОНЛАЙН СУРГАЛТ, ТАНХИМЫН ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАНДАА УРЬЖ БАЙНА!

 

Тэтгэлэгт бэлтгэх сургалтанд хэрхэн хамрагдах вэ?

Энэхүү формыг бөглөснөөр бид Танд сургалт явагдах хугацаа, байршил болон холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, зааварчилгааг илгээх болно.

Хэрэв Танд асууж тодруулах зүйл байвал манайд хандана уу!

 

  7515-7700 
  [email protected]

Тэтгэлэгт бэлтгэх сургалтанд бүртгүүлэх

Хүсэлт илгээх