card

Өнгөрсөн үзэсгэлэнгүүд

 

 

ОРОСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТҮҮХЭЭС

ОРОСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТҮҮХЭЭС

Монгол-Оросын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа нь тэртээх 1922 оноос монголын анхны 15 охид, хөвгүүд Орос Улсын их дээд сургуульд суралцсанаар эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар 70 000 гаруй монголчууд Зөвлөлт болон Оросын их дээд сургуулиудыг төгсөж тэдний дундаас Монгол Улсын дөрвөн ерөнхийлөгч, ерөнхий сайд нар одоогийн төр засгийн удирдлагууд, монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, XX зууны манлай соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэн гээд олон төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг, спорт, бизнесийн салбарынхан, эрдэмтэд, зохиолчид төрсөн байдаг.

Тэгвэл энэ уламжлалаа үргэлжлүүлэн 2013 оноос эхлэн ОХУ-ын Засгийн газар нь Монгол улсад олгох тэтгэлгийн хэмжээгээ 300 болгож нэмэгдүүлэн, тэтгэлгийн сонгон шалгаруулалт явуулах эрхийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд олгож, БШУЯ-тай хамтран зохион байгуулах болсон. Дээрх тоо жил бүр нэмэгдсээр 2016 онд 376 тэтгэлгийн хуваарь олгож байсан бол, 2021 оноос эхлэн 600-д хүргээд  байна.

Харин энэхүү тэтгэлгийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг улам өргөжүүлэх, чанаржуулах, монголын оюутан залууст ирээдүйн сургууль, мэргэжлээ тухайн сургуулийн багш мэргэжилтнүүдээс газар дээр нь түргэн шуурхай, бодитой мэдээллийг авах боломжийг олгох, тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга зарчмаар явуулах, хамгийн шилдэгүүдэд нь энэхүү суралцах эрхийг хүртээх, Оросын дэлхийд үнэлэгдсэн академик боловсролын мөн чанарыг орчин үеийн залууст таниулах, Оросын сүүлийн үеийн нээлт ололт, ноу-хау, техник технологийн дэвшлийг сурталчлах зорилгоор жил бүр Оросын боловсролын үзэсгэлэн зохион байгуулагдах болсон.

2016-2019 онуудад тус үзэсгэлэн нь Русский дом буюу Монгол улс дахь ОХУ-ын Россотрудничество агентлагтай хамтран зохион байгуулагдаж байсан бол, 2020 оноос Үзэсгэлэн нь ковидын болон дэлхий нийтээр бий болсон тогтворгүй байдлын улмаас http://expo.edurussia.mn/ платформ дээр онлайнаар зохиогдож байна.

ӨНГӨРСӨН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТҮҮХЭЭС

Бусад

Хүсэлт илгээх