VIII удаагийн “Оросын боловсролын онлайн үзэсгэлэн-2022” 2022 оны 10 сарын 6-8-ны өдрүүдэд “Оросын боловсролын үзэсгэлэн-2022” нь 8 дахь удаагаа улам их амжилттайгаар зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд ОХУ-ын 12 муж хотуудын анагаах ухаан, нисэх, хүмүүнлэг нийгэм, инженер техник, хими-технологийн чиглэлийн шилдэг 32 сургууль оролцож монгол элсэгч хүүхэд залууст их сургуулиудынхаа онцлог давуу талууд, шинжлэх ухаан боловсролын цогцолбор төвүүдийнхээ бааз суурь, сургалтын кампус, сурах нөхцлийн талаар дэлгэргүй мэдээлэл зөвлөгөөг өгсөн юм. Үзэсгэлэнг нээж ОХУ-с Монгол улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Азизов И.К. үг хэлснээр, үргэлжлүүлэн Боловсролын ерөнхий газрын суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа, мөн Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав нар тус арга хэмжээний өндөр оч холбогдлын талаар онцолж, нийт үзэгч оролцогчдод амжилт хүсэв. Тус үзэсгэлэнгийн энэ удаагийн гол онцлог бол анх удаагаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Боловсролын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр орон нутгийн оюутан сурагч, элсэгч нарт өргөнөөр оролцох боломжийг олгосон бөгөөд Хэнтий, Төв, Дархан-Уул, Орхон, Завхан, Дорноговь, Дорнод гээд 7 аймгийн хичээл сургалтын талбар дээрээс хүүхдүүд шууд үзэсгэлэндээ оролцсон юм. Үүний үр дүнд 12-р ангийн сурагчид ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд шууд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр элсэн суралцах гарцаа өөртөө нээж авсан бол 10, 11-р ангийн сурагчид дараа жил элсэх бэлтгэлээ одооноос хангах бэлтгэлдээ орсон явдал байлаа.