Уг шалгалтын тестийг 6 түвшинд хувааж үздэг. Үүнд:
Эдгээр шалгалтуудыг тус бүр өгснөөр ОХУ-ын их дээд сургуульд элсэн суралцах, холбогдох чиглэлүүдэр ажил эрхлэх, холбогдох түвшний диплом авах, орос хэл заах албан ёсны эрх авах, орос хэлний чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд хийх, ОХУ-ын иргэн болох зэрэг эрхүүдийг авдаг. Жишээ нь: ОХУ-ын иргэн болохын тулд А2-с доошгүй түвшний орос хэлний мэдлэгтэй байх ёстой.
Шалгалтыг ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан тусгай эрх бүхий байгууллагууд авдаг бөгөөд үр дүнд нь улсын чанартай сертификат олгодог.
Гэхдээ, бусад орнуудтай харьцуулахад, нэгэн онцлох тал нь, хэрвээ Та ОХУ-ын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах гэж байгаа бол энэхүү шалгалтын оноог шаарддаггүйд оршиж байгаа юм. Та анхан шатны орос хэлний мэдлэгтэй байхад л элсэн суралцах боломжтой. Харин орос хэлээ тухайн сургуулийнхаа 1 жилийн хэлний бэлтгэл ангид сонгосон мэргэжлийнхээ дагуу сурч болно.
Хэрэв Та орос хэлнийхээ мэдлэгийн түвшинг шалгах хүсэлтэй бол доорхи 6 түвшин тус бүрт орос хэлний мэдлэгээ сориод үзээрэй.