card

Яагаад Оросод сурах гэж?

ОХУ нь өнөөдөр нийт хүн амын боловсролын түвшнээрээ дэлхийн тэргүүлэх улсуудын эгнээнд ордог. Хүн амын талаас илүү хувь нь дээд боловрсролтой. Жил бүр их дээд сургуулиудад нь суралцахаар 300-аад мянган оюутан залуучууд дэлхийн 168 орноос хүрэлцэн ирдэг.

 

Дээрх үзүүлэлтүүд нь Оросын боловсролын түүхэн уламжлалтай холбоотой буюу анхны дээд боловсролын байгууллага болох Славян-грек-латин академ нь 1687 онд байгуулагдаж, анхны их сургуулийг 1755 онд М.В.Ломоносов байгуулснаас үүдэлтэй юм. Үүнээс хойш шинжлэх ухаан, утга уран зохиол, урлаг соёл, техник технологи гээд дэлхийн олон зуун нээлт, бүтээлүүд болон эрдэмтэд Орос орноос бий болж, үүнээс 40 гаруй нь Нобелийн шагналыг хүртсэн юм. Түүнээс хойш өдгөө Орос оронд Калининградаас Владивосток хуртэл 82 мужид 818 их дээд сургууль нээгдсэн байна.

Оросын академик боловсрол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөдсөн байдаг. Өнөөдөр барууны зарим орнууд Зөвлөлтийн үеийн боловсролын системийг дунд боловсролын системдээ нэвтрүүлээд, сургалтаа хэдийн явуулаад эхэлжээ. Их Британийн нэртэй улс төрч, экс боловсролын сайд Жастин Грининг ВВС телевизэд өгсөн ярилцлагадаа Англид хүүхдүүд одоо Ландау, Розенталь, Колмогоровын шилдэг сурах бичгүүдээр суралцаж байгаа талаар дурдан, үр дүнд нь эдгээр хүүхдүүдийн боловсролын чанар, мэдлэг, чадвар хоёр дахин илүү болж байгааг тэмдэглэсэн юм. Түүнчлэн, Итоны /Их Британийн шилдэг дунд сургууль/ коллеж нь аль 1995 онд уг систем рүү сургалтаа шилжүүлж, өнөөдөр дэлхийн ерөнхийлөгчид, ерөнхий сайд нар хүүхдүүдээ тус сургуульд сургахаар шамдаж байгааг онцолжээ.

Түүнчлэн дэлхийд тэргүүлэгч THE болон QS World University Rankings боловсролынагентлагуудын рейтингээр Оросын их сургуулиуд сүүлийн 10-аад жилд үсрэнгүйгээр дээгүүр байруудад орж ирэх болсон байна.

Өнөөдрийн нийгэмд нэг дээд боловсрол эзэмших нь хангалтгүй болж, орчин үеийн залуус хоёр, гурван мэргэжилтэй болохыг эрмэлзэх болсон. Тэгвэл чанартай академик, шинжлэх ухаанч мэдлэг чадвараар сууриа тависан тохиолдолд Та дэлхийн аль ч өнцөгт өрсөлдөх чадвар өндөртэй боловсон хүчин болно.

 

Оросын боловсролын давуу талууд

Блог, зөвлөмжүүд

Бусад мэдээлэл

“2022 ОН – БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН 100% ТЭТГЭЛЭГ”

Тэтгэлгийн шалгаруулалтанд тэнцэх нэгэн боломж нь – ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД СУРАХ!

Хэлний бэлтгэлд сурснаар:

  • Орос хэлийг зөвхөн өндөр мэргэшлийн Орос багш нараар "Орос хэлийг гадаад хэлний хувьд сурах" (РКИ) тусгай хөтөлбөрөөр эрчимжүүлсэн хэлбэрээр заалгана;
  • Тэтгэлгийн сонгон шалгаруулалтаар шалгалт өгөх мэргэжлийн хичээлүүд үзнэ. Жишээлбэл: инженер-техникийн чиглэлээр суралцах бол математик, физик г.м., анагаахаар сурах бол хими, биологи зэрэг хичээлүүд орно;
  • Орос хэлийг орчинд нь сурах тул хэлээ богино хугацаанд түргэн сурна;
  • Орос орны ахуй, соёл, амьдралтай урьдчилж танилцаж “хөлөө олоод” цаашид тэтгэлгээрээ сурахад хялбар болно;
  • Тэтгэлгээр сурах тохиолдолд дахин 1 жил хэлний бэлтгэлд сууж хугацаа алдахгүй
Бүртгүүлэх

 

 

Та 100% тэтгэлгээр сурмаар байна уу?

Гэвч юунаас эхлэх, яаж бэлтгэлээ хангах, орос хэл мэдэхгүй, ямар шалгуур хангах уу, бичиг баримт бүрдүүлэх үү, шалгалтандаа хэрхэн бэлдэх үү г.м. асуултууд тулгарч байна уу?

Тэгвэл Таныг ТЭТГЭЛЭГТ БЭЛТГЭХ ОНЛАЙН СУРГАЛТ, ТАНХИМЫН ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАНДАА УРЬЖ БАЙНА!

 

Тэтгэлэгт бэлтгэх сургалтанд хэрхэн хамрагдах вэ?

Энэхүү формыг бөглөснөөр бид Танд сургалт явагдах хугацаа, байршил болон холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, зааварчилгааг илгээх болно.

Хэрэв Танд асууж тодруулах зүйл байвал манайд хандана уу!

 

  7515-7700 
  [email protected]

Тэтгэлэгт бэлтгэх сургалтанд бүртгүүлэх

Хүсэлт илгээх