Оросын №1 Анагаахын сургууль РНИМУ элсэлтээ зарлалаа

Оросын №1 Анагаахын сургууль РНИМУ элсэлтээ зарлалаа.

Н.И. Пироговын нэрэмжит Оросын үндэсний судалгааны анагаах ухааны их сургуулийн (РНИМУ) олон улсын факультет. нь дэлхийн өнцөг булан бүрээс анагаах ухаан, биоанагаах ухаан, эм зүй, сэтгэл судлал, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах сонирхолтой оюутнуудыг хүлээн авдаг. РНИМУ нь боловсролын  сургуулийн төгсөгчдөд зориулсан бакалавр, магистрын хөтөлбөрүүдийг санал болгож байна. Магистр, резидентур, аспирантурын хөтөлбөрүүд нь дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй хүмүүст зориулагдсан болно.

Жич: Тус их сургуулийн ихэнх боловсролын хөтөлбөрүүд орос хэл дээр хэрэгждэг (англи хэлийг зуучлагч хэл болгон ашигладаг). Хэрэв та орос хэл дээрх хөтөлбөрийг сонговол сургалтыг даван туулахад хангалттай хэлний мэдлэгтэй байх ёстой. Нэг жилийн хэлний бэлтгэл курс нь таныг дээд сургуульд элсэхэд бэлтгэх, орос хэлний мэдлэгээ дээшлүүлэх, биологи, химийн хичээлийн элсэлтийн шалгалтанд бэлтгэхэд тусална.

РНИМУ сургуулийн бэлтгэл ангид жил бүр дэлхийн 30 гаруй орны оюутнууд суралцах ба сургалтын хөтөлбөрт орос хэл, физик, хими, биологийн хичээл ордог.

Сургалтыг гэрээний үндсэн дээр (төлбөртэй) явуулдаг бөгөөд хэрэв та тус сургуульд элсэн суралцахыг хүсэж байвал манай Edurussia Оросын боловсролын төвд хандаарай.

Та бүхэндээ элсэл суралцах ерөнхий шаардлагыг танилцуулж байна. 

Элсэлтийн ерөнхий нөхцөл, шаардлага:

  • Элсэгчийн өргөдөл
  • Биеийн байцаалт / паспорт / иргэний үнэмлэх 
  • Виз (ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх, оршин суухад виз авах шаардлагатай улс орнууд)
  • Боловсролын баримт бичиг. Гадаад улсын иргэдээс дараах баримт бичиг шаардана. Үүнд: 

- 1-р курст элсэхэд – бүрэн дунд, эсвэл мэргэжлийн дунд түвшнээс доошгүй боловсрол эзэмшсэн баримт бичиг;

- магистрын хөтөлбөрт элсэхэд – ОХУ-д зөвшөөрөгдсөн дээд боловсролын баримт бичиг;

- ординатурын /резидентур/ хөтөлбөрт элсэхэд – ОХУ-д зөвшөөрөгдсөн специалитет, магистрын түвшнээс доошгүй дээд боловсролын баримт бичиг.

  • Гадаад улс орны боловсролын баримт бичиг нь ОХУ-д зөвшөөрөгдөх тухай батламж бичиг (шаардлагатай бол)
  • ОХУ-ын ЗГ-ын тогтоолоор батлагдсан тэтгэлгийн хүрээнд Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас илгээх бичиг (бий бол) 
  • Суралцахад эсрэг заалт байхгүйг нотолсон эрүүл мэндийн бичгийн хуулбар, флюорограф /цээжний хөндийн/, ХДХВ-ын тест, HBs, HCV тест. 
  • ОХУ-ын нутаг дэвсгэрт хүчинтэй үйлчлэх сайн дурын эрүүл мэндийн даатгал

Гадаад хэл дээрх бүх бичиг баримт орос хэлээр орчуулагдсан, нотариатаар баталгаажсан байна.