card
НАРСАН ОЙД УУШГИА ЦЭВЭРЛЭХ 21 ХОНОГ! !

НАРСАН ОЙД УУШГИА ЦЭВЭРЛЭХ 21 ХОНОГ! !

21 хоног Нарсан ойд уушгиа цэвэрлэнгээ “BAIKAL-ART” Бүтээлч үйлдвэрлэлийн сургуулийн орос, гадаад хүүхдүүдтэй хамтдаа амрах, аялах, сурагчид харилцан нэгнээсээ суралцах, хэл соёл, туршлага солилцох, бие даах, суралцах хөтөлбөрт хамрагдаарай.

Дэлгэрэнгүй
“БАЙГАЛЬ ЭХИЙН ДУУ ХООЛОЙ” МОНГОЛ, ОРОС, ХЯТАД 3 УЛСЫН СУРАГЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ II ДУГААР ХУРАЛ ХӨХ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“БАЙГАЛЬ ЭХИЙН ДУУ ХООЛОЙ” МОНГОЛ, ОРОС, ХЯТАД 3 УЛСЫН СУРАГЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ II ДУГААР ХУРАЛ ХӨХ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын ерөнхий газар, ОХУ-ын Эрхүү мужийн Боловсролын яам, Буриад улсын Аялал жуулчлалын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боловсролын тэнхимийн дэмжлэгтэйгээр “Цайны зам хөгжил сан”-гийн “Study & Travel on the Tea Road” төслийн хүрээнд Оросын соёл боловсрол оюуны хөрөнгө оруулалтын төвөөс санаачлан зохион байгуулсан “Байгаль эхийн дуу хоолой” олон улсын сурагчдын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол улсаас Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургааль, НЕБ-ын 20, 28, 60 дугаар дунд сургууль, НЕБ-ын “Эхлэл” дунд сургууль, Багануур дүүргийн “Сод” цогцолбор сургууль, Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЕБС-ийн сурагчид мөн ОХУ, БНХАУ-ын ЕБС-ийн нийт 300 ГАРУЙ СУРАГЧИД оролцлоо.

Дэлгэрэнгүй
“БАЙГАЛЬ ЭХИЙН ДУУ ХООЛОЙ” ОЛОН УЛСЫН СУРАГЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХ ДУГААР ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“БАЙГАЛЬ ЭХИЙН ДУУ ХООЛОЙ” ОЛОН УЛСЫН СУРАГЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХ ДУГААР ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Орос-Монголын хамтарсан дунд сургууль дээр “Байгаль эхийн дуу хоолой” Монгол, Оросын Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд эрдэм шинжилгээний @АНХ ДУГААР хурал амжилттай болж өнгөрлөө.

Дэлгэрэнгүй
ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПИАД - МОМ-2023

ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПИАД - МОМ-2023

МОНГОЛ залуусаа «ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПИАД - МОМ-2023»-т оролцохыг урьж байна!

Дэлгэрэнгүй
Гадаадад сурахыг хүсэж байна уу?  Гэвч хэрхэн, хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?

Гадаадад сурахыг хүсэж байна уу? Гэвч хэрхэн, хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?

Сайн байна уу, уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе! Та бүхэн яг одоо ирээдүйд хэн болохоо эргэцүүлэн, шийдвэр гаргах чухал мөч дээрээ явж байна уу? Хэрэв тийм бол та бүхэнд маш хэрэгтэй мэдээлэл хүргэе. Ахлах ангид ороод л бидэнд хаана суралцах вэ, ямар мэргэжил сонгох вэ, тэтгэлэгээр суралцаж чадах болов уу зэрэг асуудлууд тулгардаг. Энэ бүх асуултад хариулт өгөх туслагч байхгүйгээс болж хүсээгүй мэргэжлээрэй суралцаж, магадгүй олон боломжуудыг алдсан байдаг. Тиймээс та бүхэнд Оросын боловсролын төвөөс ОХУ-д тэтгэлэгтэй суралцах талаар болон тэтгэлэгийн давуу талуудын талаар мэдээлэл хүргэж байна. ОХУ-д тэтгэлэгтэй суралцах давуу талууд: • ЕБС төгссөн, эвсэл тусгай дунд боловсролтой хүн бүхэн нас харгалзахгүйгээр элсэн сурах боломжтой. • 5-6 жилийн үнэ төлбөргүй сурна (дунджаар 60 орчим сая төгрөгийн өртөгтэй) + сар бүрийн цалин авна • Бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх, зуны сургалтын хөтөлбөрүүд гээд бүх түвшний хөтөлбөрүүдтэй • 600 гаруй мэргэжил, 500 гаруй их сургуулиас сонгоно • ЕЭШ-ийн оноо шаардахгүй • Банкинд мөнгө байршуулахгүй, ажил хийх зөвшөөрөлтэй • Сургууль, байр - нэгдсэн кампус хотхонд байрлана Харин энэхүү тэтгэлгийн шалгаруулалтанд ороход нь бэлтгэх зорилгоор Оросын их сургуулиудтай хамтарсан, эдгээр сургуулиудынх нь орос багш нар хичээлийг нь орох 2 болон 4 сарын хугацаатай онлайн сургалт зарлагдсан байгаа. • 2 сарын сургалт нь орос хэлийг А1-А2 түвшинд үзнэ + Тэтгэлэгт хамрагдах семинар болон практикийн хичээлүүд орно + Оросод сургуульдаа очоод сурах хүртэл холбогдох мэдээлэл зөвлөгөө зааварчилгааг өгөөд явна. Нийт 306 цагийн хичээл орно, монгол багшийн хичээлтэй нийлээд өдөрт 5-6 цагаар хичээллэнэ. • 4 сарын сургалт нь орос хэлийг В1-В2 түвшинд үзнэ + Тэтгэлэгт хамрагдах семинар болон практикийн хичээлүүд орно + Оросод сургуульдаа очоод сурах хүртэл холбогдох мэдээлэл, зааварчилгааг өгөөд явна. Нийт 610 цагийн хичээл орно, монгол багшийн хичээлтэй нийлээд өдөрт 5-6 цагаар хичээллэнэ. Өөрөөр хэлбэл зөвхөн 2 болон 4 сарын хугацаанд сураад дуусахгүй, намар нь сургууль дээрээ очоод сурах хүртэл тантай хамт байж, Оросод сурах хөтөч нь болно. Тэтгэлэгт бэлтгэх онлайн сургалтын онцлог: • Орос хэлийг нь Оросын их сургуулийн багш нар заана • ЗГ-ын 550 тэтгэлгээс гадна нэрийн тэтгэлэгтэй сургуулиудын танилцуулгад хамрагдана • Анагаахын чиглэлээр суралцах элсэгчид Сеченовын анагаахын их сургуулийн сонгон шалгаруулалтын танилцуулгад оролцоно • Монголын шилдэг багш нар нэмэлтээр хичээл орно • Тэтгэлгийн шалгалтын жишиг даалгаврууд, ном сурах бичиг, сургалтын материалууд дээр ажиллана • Орос хэлний мэдлэгийн түвшингөөр хуваарьлан, суралцагч бүрт хүрч заана • Орос хэлээс гадна сурах, амьдрах орчин, үнэ ханш, оюутны байр, сургуулийн тэтгэлгүүд, оюутны хөнгөлөлтүүд г.м. Оросод сурахтай холбогдох цогц мэдлэгийг олгоно • Оросын 500 сургуулиас зөв сонголт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох экспертүүдийн зөвлөгөөг авна • Оросод төгсөгчид болон оютнуудтай хийх уулзалтуудад оролцоно, мэдээлэл, туршлага солилцоно • Онол, дүрэм, дасгал, кэйс, тест, тоглоомын зэрэг сонирхолтой хэлбэрээр явагдана • Сургалтын төлбөрөө хуваан төлөх боломжтой • Амжилттай төгсөгчидөө сертификат олгоно Та Тэтгэлэгт бэлтгэх онлайн сургалтанд бүртгүүлэх бол энд дарна уу. Бүгдэд нь сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх