“Тэтгэлгийн эзэд” аян зарлагдах гэж байна

“Тэтгэлгийн эзэд” аян зарлагдах гэж байна

Монголын мянга мянган залуус гадаадад сурах хүсэл мөрөөдөлтэй байдаг боловч TOEFL, IELTS, HSK-ийн хэлний оноо, банкны барьцаа, өндөр сургалтын төлбөр гээд өөртөө болон эцэг эхдээ санхүүгийн хүндхэн ачаа дарамт болдог билээ. 

Харин жил бүр ОХУ-ын Засгийн газраас Монгол улсад бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх, зуны сургалтын 500-600 тэтгэлэг зарладаг бөгөөд 2023/2024 оны хичээлийн жилд 100 хувийн үнэ төлбөргүй суралцах 620 эрхийг олгоод байна. 

Тус тэтгэлэг нь сургалтын төлбөрийг бүрэн багтааж, сар бүрийн мөнгөн тэтгэмж олгодгоороо онцлог бөгөөд 300 гаруй сургууль, 600 гаруй мэргэжлээс сонголт хийдгээрээ онцлог юм. Ингэхдээ шалгуур шаардлага нь тун энгийн бөгөөд 1 жилийн хэлний бэлтгэлийг тэтгэлэгтээ багтаасан байдаг нь бусад орноос ялгарах хамгийн том давуу тал болно. Тиймээс хэлний оноо болон ЭЕШ-ын оноо гэж санаа зоволтгүйгээр тус тэтгэлэгт горилох том боломж хүн бүрд байдаг. Учир нь, нас харгалздаггүй, ажил хийх албан ёсны эрхтэй, банканд мөнгө байршуулах шаардлага ч байдаггүй юм. 

Иймд дээрх ховорхон боломжийн үүд хаалгыг нээх “Тэтгэлгийн эзэд” аянд хамрагдахыг уриалж байна! 

Аяны зорилго нь жил бүрийн ОХУ-ын Засгийн газрын болон ТОП-5, Холбооны статус бүхий их сургуулиуд, түүнчлэн бусад сургуулиудын нэрийн мянга мянган тэтгэлгийн мэдээллийг Монголын хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй хүргэж, шалгаруулалтад хамрагдах бэлтгэлийг хангахад оршино. 

Аяны хүрээнд Оросын боловсролын байгууллагууд болон Монголын төрийн байгууллагуудтай хамтарсан төрөл бүрийн арга хэмжээ, олимпиад, тэмцээн уралдаан зохиогдох тул хүүхэд залуус та бүхнийг идэвхтэй оролцож, https://edurussia.mn/ сайт,   https://www.facebook.com/www.edurussia.mn пэйжээрээ бидэнтэй хамт байхыг урьж байна.  

Аяны нээлтийн арга хэмжээ 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Чингис хаан” зочид буудлын 5 давхарт “Өргөө” танхимд 12:00 цагт явагдаж, ОХУ-ын тэргүүлэх боловсролын байгууллагууд оролцоно. 

Нээлтийн үеэр зохиогдох арга хэмжээ:

  • “Тэтгэлгийн эзэд” аяны нээлтийг тохиолдуулсан Владивостокийн Улсын их сургуулийн  орос хэлний олимпиад (танхим ба онлайн хосолсон) 
  • “Мэргэжил сонголтоо ментороос асуу” зөвлөгөө-ярилцлага
  • “Тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?” Q&A

Дэлхийн боловсролыг дэргэдээсээ хүртэх үүд хаалгаа өөртөө нээгээрэй!