2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Орос-Монголын хамтарсан дунд сургууль дээр “Байгаль эхийн дуу хоолой” Монгол, Оросын Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд эрдэм шинжилгээний @АНХ ДУГААР хурал амжилттай болж өнгөрлөө. Сурагчдын Эрдэм шинжилгээний хурлыг Монгол, Орос, Хятад гурван орны “Цайны зам” төслийн хүрээнд Цайны зам хөгжил сангаас Оросын соёл боловсрол, оюуны хөрөнгө оруулалтын төв, @Орос-Монголын хамтарсан дунд сургуультай хамтран зохион байгуулав. Тус хуралд Улаанбаатар хот болон ОХУ-с хүрэлцэн ирсэн 10 гаруй сургуулийн 120 гаруй сурагч, багш нар оролцож, багаар болон дангаараа сурагчид илтгэл тавьж мөн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэн оролцсон юм. Хурлын нээлтэнд Боловсролын ерөнхий газрын гадаад хэлний багшийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Алдармаа, ОХУ-ын Монгол дахь Эдийн засгийн яамны төлөөлөгч Юрченко Вероника, ОХУ-ын Буриад улсын “Цайны зам” төслийн боловсрол солилцооны төслийн зохицуулагч Любовь Цепкова, Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн хичээлийн эрхлэгч Лубсанова Туяна, Цайны зам хөгжил сангийн захирал Ц.Шүрэнчимэг, гүйцэтгэх захирал А.Дүүриймаа нар оролцов. Илтгэлийн уралдаанд хүүхдүүд цөлжилтийн асуудал, хүн байгалийн шүтэлцээ, байгалиа хайрлан хамгаалах арга замууд, ус цэвэршүүлэх, уул уурхайн олборлолт, гал түймэрийн дараахь байгаль экологи, ойн нөхөн сэргээлт, Улаанбаатар хотын агаарын бохирдол зэрэг өнөөдөр хүн төрөлхтөн, Евразийн бүс нутагт тулгамдсан чухал сэдвүүдийг хөндөж байсан бол, хурлын үеэр зохиогдсон үзэсгэлэнд сурагчид байгаль эхийн сэдэвтэй зурсан зураг, экологид ээлтэй экстерьер дизайны төсөл, амьдрах орчны макет, гар урлал, эко-хувцасны сонирхолтой бүтээлүүдээр үзэгч, зочдын сонирхлыг татаж байлаа. Илтгэлийн уралдаан нь 6-8, 9-12 дугаар анги гэсэн хоёр ангилалаар явагдаж, 6-аас 8 дугаар ангийн сурагчид “Экологийн тулгамдсан асуудлууд ба байгаль эхийн хамгаалал дахь хүний оролцоо” сэдвээр дараах байруудыг эзэллээ: Нэгдүгээр байр: ОХУ - ын Буриад улсын Эрхүү мужийн “Экологи биологийн төв”-ийн сурагч Гураева Сарана Хоёр дугаар байр: ОХУ - Ситкаева Диана Гурав дугаар байр: НЕБ-ын 60 дугаар сургууль Б.Анужин Тусгай байр: ОХУ - ын Буриад улсын Эрхүү мужийн “Экологи биологийн төв”-ийн сурагч Папсуева Алёна 9-өөс 12 дугаар ангийн сурагчид “Хүн байгалийн шүтэлцээ - Хэрхэн тэнцвэрийг хангах вэ” сэдвээр дараах байруудыг эзэллээ: Нэгдүгээр байр: ОХУ - ын Буриад улсын Эрхүү мужийн “Экологи биологийн төв”-ийн сурагч Хальбаева Ирина Хоёр дугаар байр: ӨЗБАС-ын 11а ангийн сурагч Б.Мөнхцолмон Гурав дугаар байр: ӨЗБАС -ын 11а ангийн сурагч Т.Энх-Оюун Үзэсгэлэнгийн хэсэг нь 3 чиглэлээр зохиогдож сурагчид дараах байруудыг эзлэв: ”Эх орны минь байгаль” төрөлд: Нэгдүгээр байр: ОХУ-ын Буриад улсын Эрхүү мужийн “Экологи биологийн төв”-ийн сурагчдын баг Хоёр дугаар байр: ӨЗБАС-ын 11а ангийн сурагч Б.Есүй Гурав дугаар байр: Орос Монголын хамтарсан дунд сургуулийн 6а ангийн сурагч Г.Юмжир Тусгай байр: ӨЗБАС-ын 11а Н.Сэрсмаа Тусгай байр: Орос Монголын хамтарсан дунд сургуулийн 9 ангийн сурагч Баранова Мария “Байгаль эх ярьж байна” төрөлд: Нэгдүгээр байр: ӨЗБАС-ын 11а М.Селена Сарангүнж Хоёр дугаар байр: ӨЗБАС-ын 11а Г.Батжаргал Гурав дугаар байр: НЕБ-ын 60 дугаар сургуулийн сурагч О.Наранбулаг Тусгай байр: Орос Монголын хамтарсан дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Сафронова Наталья Тусгай байр: ӨЗБАС -ийн 11а ангийн сурагч Б.Хишигзаяа ”Шилдэг экологийн санаачилга” төрөлд: Нэгдүгээр байр: ӨЗБАС-ын 11а ангийн сурагч М.Энхжин Хоёр дугаар байр: ӨЗБАС-ын 11а ангийн сурагч Б.Энхмэнд Гурав дугаар байр: 11а ангийн сурагч Б.Алтанчимэг Тусгай байр: НЕБ-ын 60 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Б.Тэнгис Тусгай байр: НЕБ-ын 60 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Ц.Мөнгөлдэй нар тус тус эзлэв. Олон улсын хуралд оролцогч хүүхдүүдийн дунд мөн Байгалийн шинжлэх ухааны сэдэвт караоке дууны “Химиоке” тэмцээн, газар нутгийн байршил, газар зүйн мэдлэгийг сорьсон “Геохэшинг” уралдаан зохиогдож, хоёр орны хүүхдүүд хамтдаа нэг баг болж оролцон, хоорондоо танилцаж, нөхөрлөн, дурсгалтай, зугаатай сайхан мөчүүдийг хамтдаа бүтээж байсан юм. “Байгаль эхийн дуу хоолой” Монгол, Орос, Хятад гурван улсын сурагчдын эрдэм шинжилгээний II дугаар хурал 2025.04.28-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо зохион байгуулагдана.