Владивостокийн их сургууль нь Төв аймгийн 4-р ЕБС-тай «ШЕФ»-ийн харилцаа тогтоохоор боллоо

Владивостокийн их сургууль нь Төв аймгийн 4-р ЕБС-тай «ШЕФ»-ийн харилцаа тогтоохоор боллоо

Edurussia-ийн албан ёсны түнш Владивостокийн улсын их сургууль маань Төв аймгийн ерөнхий боловсролын 4-р сургуультай «ШЕФ»-ийн харилцаа тогтоож, төгсөгчид нь ОХУ-ын ЗГ-ын 100%-ийн тэтгэлгээр суралцах боломж бүрдлээ!

2022 оны 10 сарын 6-8-ны өдрүүдэд Edurussia төвөөс https://expo.edurussia.mn/ платформ дээр зохион байгуулсан 8 дахь удаагийн «Оросын боловсролын онлайн үзэсгэлэн»-гийн үеэр ОХУ-ын Владивосток хотоос хүрэлцэн ирсэн сургууль маань Төв аймгийн «Хүмүүн» цогцолборын 10-12-р ангийн 170 гаруй, 5-р сургуулийн 30 орчим, 4-р сургуулийн 11, 12-р ангийн 40 гаруй төгсөх ангийн суралцагчидтай уулзаж, ВВГУ сургуульд ОХУ-ын ЗГ-ын

тэтгэлгээр суралцах боломж,

сургуулийн амьдрах болон сурах орчин,

сар бүрийн мөнгөн тэтгэмжүүд,

нэмэлт тэтгэлэг, хичээлийн хажуугаар ажил хийх зэрэг сонирхолтой сэдвүүдээр танилцуулга хийж, үүнийгээ видео презентаци, хөгжөөнт тоглоом, дуу бүжиг зэрэг сонирхолтой үзүүлбэр, арга хэмжээнүүдээр харуулсан нь монгол хүүхдүүдэд маань сонирхолтой бөгөөд хөгжилтэй байлаа

Эдгээр арга хэмжээнүүдийн үр дүнд талын сургуулийн удирдлагууд багш сурагчдын өвөл зуны хэлний хөтөлбөрүүд, Владивосток хот руу хийх танилцах аялал, багшийн мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтууд, ВВГУ сургуулиас өндөр мэргэшлийн багш боловсон хүчнийг гэрээгээр урьж ажиллуулах г.м. чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо