Оросын топ #3 ОХУ-н ЗГ-н дэргэдэх Санхүүгийн их сургуулийн нэрийн тэтгэлэг ба олимпиадын бүртгэл

Оросын топ #3 ОХУ-н ЗГ-н дэргэдэх Санхүүгийн их сургуулийн нэрийн тэтгэлэг ба олимпиадын бүртгэл

Зөвхөн Монгол залууст зориулан 12р сарын 12нд сургуулийн төлөөлөгч, Edurussia төвтэй хамтран сургуулийн нэрийн тэтгэлэгт хэрхэн хамрагдах, олимпиадад хэрхэн бүртгүүлэх зэрэг маш чухал зааварчилгааг өгөх гэж байна

Энэ жил ОХУ-н ЗГ-н дэргэдэх Санхүүгийн их сургууль нэрийн тэтгэлгээрээ 800 гадаад оюутнуудад 100% тэтгэлэг олгох ба сургуулийн нэрийн олимпиадад оролцсон байх нь сонгон шалгаруулалтад эерэг нөлөө үзүүлж 10 оноо нэмэгдэх юм байна.

Иймд 11, 12р ангийнхан, төгсөх курсын оюутнуудыг уг тэтгэлэгт өргөнөөр оролцохыг уриалж байна!

Дээр нь нэмээд Санхүүгийн их сургуульд элсэн сурахаар бүртгүүлсэн болон олимпиадад оролцохоор бүртгүүлсэн бүх хүмүүст ЗГ-н тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оноо болж нэмэгдэх батламж олгоно.

Монгол залууст зориулсан онлайн вебинар:  https://us02web.zoom.us/j/89965921887 холбоосоор 12р сарын 12нд болно.

Санхүүгийн их сургуулийн олимпиадад бүртгүүлэх холбоос

http://www.fa.ru/org/div/gprstm/prof/Pages/io.aspx

Анхааруулга‼️

Сертификат нь зөвхөн сургуулийн албан ёсны сайт дээр бүртгүүлж 12р сарын 13ны албан ёсны онлайн арга хэмжээнд оролцсон хүмүүст олгогдохыг анхаарна уу.