СВФУ, АГИКИ сургуулийн магистрын тэтгэлгийн эзэд тодорлоо “Академик түншлэл” төслийн анхдагч түншүүдийн нэг М.К. Аммосовын нэрэмжит Хойд Дорнодын Холбооны Их Сургуулийн төлөөлөгчдөөс 2022 оны 11-р сарын 12ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан магистрын 100% тэтгэлгээр суралцах эрх олгох олимпиадын дүн гарлаа. Эдийн засаг, сурган хүмүүжүүлэх боловсрол, хууль эрх зүй, математик гэсэн 4 чиглэлээр тестийн аргаар авсан шалгалтад нийт 34 хүн оролцсон байна. Олимпиадад амжилттай оролцож СВЮУ-д ахин шатанд/магистрантурт/ үнэ төлбөргүйгээр суралцах эрхтэй болсон залуустаа баяр хүргэе. ОХУ-н их сургуулийн захиралын тушаалыг орчуулан хураангуйлан нийтлэв. Хойд Дорнодын Холбооны Их Сургуулийн захирлын тушаал 2022.11.28 Якутск Монгол улсад зохион байгуулагдсан олимпиадын дүнг баталгаажуулах нь 1.Гадаад орны авъяаслаг залуусыг өөрийн сургуульд элсэн сургах зорилгоор Улаанбаатар хотноо 2022 оны 11-р сарын 12нд зохион байгуулсан олимпиадын дүнг доорх хавсралтын дагуу баталсугай. 2.Салбар сургуулиуд, тэнхмийн эрхлэгч нарт уг мэдээллийг хүргэсүгэй. 3.Энэхүү тушаалын хэрэгжилтийг өөрийн биеэр хянах болно. Сургалт эрхэлсэн орлогч захирал А.И. Голиков Хавсралт магистрантурт Сурган хүмүүжүүлэх боловсрол /хариуцан гүйцэтгэгч :Панина Светлана Викторовна/ Оролцсон хүний тоо 19 Тэтгэлгийн шалгалтанд тэнцсэн 2 1.Баасанхүү Батхишиг - 20 оноо 2. Бейбитхан Меруерт - 17 оноо Нөөцөнд Болоршагай Энхжин - 15 оноо Баттөмөр Баярмаа - 13,6 оноо Жавхлан Цэлмэг - 13,1 оноо Эдийн засаг /хариуцан гүйцэтгэгч Каратаева Тамара Александровна/ Оролцсон хүний тоо 8 Тэтгэлгийн шалгалтанд тэнцсэн 1 1. Амарбаясгалан Лхаажав - 22 оноо Нөөцөнд Пүрэвдорж Нандинболор - 14 оноо Хууль эрх зүй / хариуцан гүйцэтгэгч : Ефимова Мария Прометеевна/ Оролцсон хүний тоо: 5 Тэтгэлгийн шалгалтанд тэнцсэн 1 1. Сергей Армангул - 30 оноо Нөөцөнд Шагдаржав Отгонбаатар - 19 оноо Хүрлээ Баяраа - 16 оноо Базаргүр Бадамханд - 14 оноо 4.Математика / хариуцан гүйцэтгэгч : Федотов Егор Дмитриевич/ Оролцсон хүний тоо :2 Шаардлага хангасан хүн байхгүй Тэтгэлэг авсан хүмүүс 9555-6680 утсаар Edurussia төвтэй холбогдоно уу. Уг тэтгэлэгт оролцож амжаагүй хүмүүс 1р сард онлайнаар шалгаруулалтанд орох боломжтой.