2016 оны Үзэсгэлэнгийн хүрээндэх онцлох үйл явдлууд

2016 оны Үзэсгэлэнгийн хүрээндэх онцлох үйл явдлууд:

  • Нээлтэд ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд И.К.Азизов, Монгол улсын УИХ-ын дэд дарга Л.Цог нар оролцов;
  • Монголд анх удаагаа зөвхөн ОХУ-ын үндэсний хэмжээний, улсын чансаатай их сургуулиуд нэгэн доор цуглаж оролцсон анхны Үзэсгэлэн болсон;
  • Оросын дээд боловсролын салбарын өргөн хүрээний боловсон хүчнийг бэлтгэх чадамжийг үзэгч, олон нийтэд харуулсан;
  • Сурагч, оюутан, залуучуудад ОХУ-д тэтгэлгээр ирээдүйн эрэлт хэрэгцээнд нийцсэн, сонирхолтой олон мэргэжил, мэргэшлээр суралцах боломжтойг таниулсан;
  • Тэтгэлгийн сонгон шалгаруулалтаас өмнө сургуулиа оновчтой сонгох боломжийг сурагч, оюутан, залуучуудад олгосон;
  • Тэтгэлгээр суралцах сургуулиудтайгаа газар дээр нь танилцах, ямар хотод суралцах, амьдрах, суралцах орчны талаар бодит мэдээллийг хүргэсэн;
  • Оросод суралцахын давуу талууд болох харьцангуй хямд төлбөртэй, зам харилцааны хувьд ойр дөт, 1 сар хүртэл зорчиход харилцан визгүй зорчих, соёл, уламжлал, сэтгэлгээ төстэй талууд гээд үзэсгэлэн үзэгчдэд өргөн хүрээний мэдлэг, мэдээлэл олгосон

Үзэсгэлэнд оролцогч их сургуулиуд

  1. И.М.Губкины нэрэмжит Оросын нефть газын улсын их сургууль 
  2. Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургууль 
  3. Томскийн барилга архитектурын улсын их сургууль
  4. Томскийн улсын их сургууль
  5. Оросын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Холбооны Уралын их сургууль 
  6. Эрхүүгийн улсын их сургууль
  7. Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль
  8. Владивостокийн эдийн засаг, үйлчилгээний улсын их сургууль
  9. Красноярскийн газар тариалангийн улсын их сургууль 
  10. Кемеровын хүнсний үйлдвэрлэлийн технологийн их сургууль
  11. Белгородский государственный аграрный университет имени В.Я.Горина 
  12. Сибирийн харилцаа холбоо мэдээлэл зүйн улсын их сургууль. Буриадын мэдээлэл харилцаа холбооны их сургууль (салбар)
  13. М.К.Аммосовын нэрэмжит Холбооны Зүүн хойд мужийн их сургууль

Үзэсгэлэнд оролцогч их сургулиудын байрлах хотууд

  1. Москва
  2. Санкт-Петербург 
  3. Томск 
  4. Красноярск 
  5. Иркутск
  6. Якутск
  7. Буриад 
  8. Кемерово 
  9. Белгород

Үзэсгэлэнгийн каталог

"Оросын боловсролын үзэсгэлэн-2016" каталог

Үзэсгэлэнд оролцогч их сургуулиудын талархал

  • Благодарность от РГУНГ им.И.М.Губкина