V удаагийн Оросын боловсролын онлайн үзэсгэлэн-2020

V удаагийн Оросын боловсролын онлайн үзэсгэлэн-2020

2020 оны 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрүүдэд ОХУ-ын Засгийн газрын 550 тэтгэлэг зарлагдахыг угтаж  “Оросын боловсролын үзэсгэлэн-2020” болон “Боловсролын салбар дахь нийгмийн хамтын ажиллагаа: Туршлага, инноваци, хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь анх удаагаа EXPO.EDURUSSIA.MN платформ дээр онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан юм.

Тус үзэсгэлэн нь жил бүр Монгол улсын Боловсрол шинжлэх ухааны яам, ОХУ-ын Монгол улс дахь элчин сайдын яам, нийслэл хийгээд 21 аймгийн тамгын газруудын дэмжлэг, оролцоотойгоор зохиогддог бөгөөд 2020 онд дэлхийн нийтэд гарсан цар тахлын улмаас онлайнаар болж үзэсгэлэнд ОХУ-ын чансаагаараа тэргүүлэгч Санкт-Петербург, Москва, Челябинск, Томск, Ростов-на-Дону, Саха улс, Буриад улс, Эрхүүгийн 21 боловсрол шинжлэх ухааны цогцолбор төвүүд бүхий их сургуулиуд оролцов. 

Үзэсгэлэнгийн гол зорилго бол жил бүр ОХУ-ын Засгийн газраас олгож буй тэтгэлэгт монголын бүх аймаг, орон нутгуудын ЕБС төгсөгчид, оюутан залуучуудыг өргөнөөр мэдлэг мэдээллээр хангаж оролцуулах, тэдэнд тэтгэлгийн сонгон шалгаруулалтын журам, шаардлага, шалгуур, онлайн бүртгэл, бичиг баримт бүрдүүлэлт зэргийн талаар зөвлөгөө зааварчилгаа өгөх бөгөөд үзэсгэлэнд Оросын их дээд сургуулиуд өөрсдөө оролцож элсэгчдэд сурах, амьдрах орчин нөхцөл, мэргэжил сонголт, карьер төлөвлөлтийн талаар мэдээлэл олгож, шууд холбогддогоороо онцлогтой юм. 

Онлайн үзэсгэлэнд нийтдээ 170 гаруй мянган хүн идэвхитэй оролцсоноос гадна үзэсгэлэнгийн үеэр тэтгэлгээр элсэгчдэд зориулсан вебинар, орос хэлний багш нарын мастер-классууд, их сургуулиудын онлайн презентац үзүүлэх сургалтууд явагдаж, ОХУ-д төгсөгчдийн “Надежда” флэшмоб онлайнаар зохиогдсон юм. 

“Оросын боловсролын онлайн үзэсгэлэн-2020”-д оролцогч их дээд сургуулиуд:

  1. Санкт-Петербургийн улсын их сургууль /Оросын ТОП-5-д ордог сургууль/
  2. ОХУ-ын ЗГ-ын дэргэдэх Санхүүгийн их сургууль /Оросын №1 санхүү эдийн засгийн сургууль/
  3. Эдийн засгийн үндэсний судалгааны их сургууль /дэлхийн э/з-ийн сургуулиудын ТОП-100-д ордог/
  4. Улс түмний найрамдлын улсын их сургууль /Москва/
  5. Сеченовын анагаахын улсын их сургууль /Оросын №1 анагаахын сургууль, Москва/
  6. Москвагийн политехникийн улсын их сургууль
  7. Санкт-Петербургийн уулын улсын их сургууль /Оросын №1 уул уурхайн сургууль/
  8. Санкт-Петербургийн үйлдвэрлэлийн технологи, дизайны улсын их сургууль
  9. Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль
  10. Хойд Дорнодын холбооны их сургууль
  11. Умард арктикийн холбооны их сургууль
  12. Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль
  13. Эрхүүгийн улсын их сургууль
  14. Эрхүүгийн зам харилцааны улсын их сургууль
  15. Буриадын хөдөө аж ахуйн улсын академи
  16.  Томскийн политехникийн улсын их сургууль
  17. Томскийн удирдлагын систем, радиоэлектроникийн улсын их  сургууль 
  18. Өмнөдийн холбооны их сургууль
  19. Өмнөд Уралын улсын их сургууль
  20. Арктикийн соёл урлагийн улсын их сургууль
  21. Арктикийн агротехнологийн улсын их сургууль