2017 оны Үзэсгэлэнгийн хүрээндэх онцлох үйл явдлууд

2017 оны Үзэсгэлэнгийн хүрээндэх онцлох үйл явдлууд:

  • Үзэсгэлэнг ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд И.К.Азизов, Монгол улсын БСШУСЯ-ы сайд Ж.Батсуурь нар нээв;
  • Үзэсгэлэнгийн хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгч нараар NTV, UBS телевизүүд хамтран ажиллав.
  • Үзэсгэлэнд ОХУ-ын 12 хотоос хүрэлцэн ирсэн, чансаа өндөр улсын 22 их сургуулиуд оролцож, эдгээрээс 5 нь ОХУ-ын ТОП-5-д ордог тэргүүлэх их сургуулиуд байлаа
  • 2017 оноос эхлэн Үзэсгэлэнгийн зэрэгцээ жил бүр Монгол-Оросын боловсролын салбарын тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар тогтож, анх удаагаа “Гадаад дахь Оросын боловсрол” сэдвээр боллоо;
  • Анх удаа Үзэсгэлэнд их сургуулиуд нь проректоруудын түвшинд хүрэлцэн ирж, Улс түмний найрамдлын их сургуулийн проректор Лариса Ефремова оролцсон;
  • ОШУСТ нь жил бүр БСШУСЯ-тай хамтран орос хэлний улсын олимпиад зохион байгуулдаг бөгөөд, 2017 онд 16 хүүхэд олимпиадад түрүүлж, Үзэсгэлэнгийн үеэр тэтгэлгээр суралцах эрхээ гардан авлаа;
  • 2016 онд БСШУС-ын сайд Батсуурь ОХУ-д айлчилсантай холбогдуулан 2017 онд ОХУ-ын зүгээс олгох тэтгэлгээ нэмэгдүүлж 450-д хүргэсэн жил байлаа.

Үзэсгэлэнд оролцогч их сургуулиуд

  1. Национальный исследовательский университет “Высшая школа экономики”
  2. Финансовый университет при правительстве РФ
  3. Российский университет дружбы народов
  4. Северо-Западный институт управления РАНХиГС при Президенте РФ
  5. Российский Экономический Университет им. Г.В.Плеханова
  6. Белгородский государственный технологический университет им.В.Г.Шухова
  7. Иркутский государственный университет путей сообщения
  8. Национальный исследовательский Томский политехнический университет
  9. Уральский федеральный университет им. Первого президента России Б.Н.Ельцина
  10. Сибирский Федеральный университет
  11. Уральский государственный юридический университет
  12. Красноярский государственный аграрный университет
  13. Санкт-Петербургский горный университет
  14. Томский государственный университет систем управления и радиоэлектроники
  15. Северо-Восточный федеральный университет им. М.К.Аммосова
  16. Дальневосточный федеральный университет
  17. Российский государственный гидрометеорологический
  18. Тувинский государственный университет
  19. Московский государственный психолого-педагогический университет
  20. АНО учебно-научно-консультационный центр "Интернаука"
  21. Южный федеральный университет
  22. Адыгейский государственный университет

Үзэсгэлэнд оролцогч их сургулиудын байрлах хотууд

  1. Москва
  2. Санкт-Петербург
  3. Адыгей
  4. Белгород
  5. Владивосток
  6. Екатеринбург
  7. Иркутск
  8. Красноярск
  9. Ростов-на-Дону
  10. Томск
  11. Тува
  12. Якутск

Үзэсгэлэнгийн каталог

"Оросын боловсролын үзэсгэлэн-2017" каталог

Үзэсгэлэнд оролцогч их сургуулиудын талархал

  • Диплом от РАНХиГС

  • Благодарности МГППУ, ВШЭ