card

Засгийн газрын тэтгэлэг

Жил бүр ОХУ-ын Засгийн газраас дэлхий даяар 15000 тэтгэлэгт хөтөлбөр зарлагддаг байсан бол 2021 онд 18000 болгон нэмэгдүүлж, цаашид үе шаттайгаар 30000 –д хүргэх төлөвтэй байна.
Монгол улсад тэтгэлэгт хуваарийн тоог 2013 оноос эхлэн 300-аас эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлсээр энэ жил бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх, зуны сургалтын 620 тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаад байна. Энэ нь Монголын нийт хүн амын 1 хүнд ноогдох хэмжээгээрээ дэлхийд 1-рт орж байгаа юм.

Түүнчлэн, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн анхан шатны сонгон шалгаруулалтыг 2013 оноос эхлэн Монгол улс дахь Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар буюу Улаанбаатар дахь Русский дом (хуучнаар Оросын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК) нь Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол улсын Боловсрол шинжлэх ухааны яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

ЗГ-ын тэтгэлгээр суралцахад:

  • Нас харгалзахгүй
  • Орос хэлний оноо (TOEFL, IELTS, HSK шиг), ЕЭШ-ийн оноо шаарддаггүй
  • 5-6 жилийн хугацааны бүтэн сургалтын төлбөрийг олгоно
  • Сар бүрийн мөнгөн тэтгэмж өгнө
  • Бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх, зуны сургалтын хөтөлбөрүүдээс өөрөө сонголтоо хийнэ
  • 600 гаруй мэргэжил, 500 гаруй их сургуулиас өөрөө сонголтоо хийнэ
  • Банкинд мөнгө байршуулах, санхүүгийн баталгаа хэрэггүй
  • Сургууль, байр – нэгдсэн кампус хотхонд байрлана

Tэтгэлгийн сонгон шалгаруулалтанд оролцоход тавигдах гол шаардлагууд:

1.Бакалаврын сургалтанд горилогчид:

  • Дунд сургууль төгсөгчид: аттестатын дүн “A”, “B” дүнтэй байх (мэргэжлийн бус чиглэлээр бол 2-с илүүгүй “C” дүнг зөвшөөрнө)
  • 1, 2-р курсын оюутнууд: дундаж оноо 2,8-аас доошгүй байх

2. Магистр, докторын сургалтанд горилогчид:

  •  Дундаж оноо 2,8-аас доошгүй байх

 Тэтгэлэгт тэнцэхэд нөлөөлөх хүчин зүйлс:

  • дүнгийн тодорохойлолт, аттестат, мэргэжлийн боловсролын үнэмлэх, дипломын дүн
  • сонгон сурах мэргэжлийн хичээлийн дүн
  • аливаа олимпиад, уралдаан, тэмцээнд үзүүлж байсан амжилтууд
  • аливаа гавъяа шагналуудыг илэрхийлсэн өргөмжлөл, сертификат, талархал, дипломууд
  • олон нийтийн, сайн дурын, олон улсын хурал, семинар, арга хэмжээнүүдэд оролцож байсан байдал
  • урлаг, спортын онцгой авьяас

2023 оны Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын бүртгэл нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгагдан бөгөөд хүүхдүүд залуучууд Та бүхэнд бэлтгэлээ хангах, баримт бичгүүд, шалгаруулалтандаа бэлтгэх хангалттай хугацаа бий болж байна.

Хэрвээ Та 100 хувийн тэтгэлгээр суралцах хүсэлтэй, гэвч хэрхэн шалгаруулалтанд оролцох, юунаас эхлэх, бичиг баримтуудаа хэрхэн бүрдүүлэх, тэтгэлгийн сайтандаа бүртгүүлэх, баримт бичгүүдээ орчуулах зэргээ мэдэхгүй байвал, яг одоо зарлагдсан байгаа групын болон ганцаарчилсан “Тэтгэлгийн Ментор Хөтөлбөр”-төө урьж, эдгээр бүх цогц мэдлэг, мэдээлэл, зааварчилгаануудыг эзэмшин, тэтгэлэгтээ тэнцэх алхамаа хийхийг санал болгож байна!

“Тэтгэлгийн Ментор Хөтөлбөр”-т хамрагдах бол доорхи холбоос дээр дарж бүртгүүлнэ үү.

Менторт бүртгүүлэх

Засгийн газрын 620 тэтгэлэгт хөтөлбөрүүдээс гадна жил бүр Монгол улсын тодорхой байгууллагуудын шугамаар нэмэлт тэтгэлгүүд зарлагддаг бөгөөд үүнийг тухайн холбогдох байгууллагуудаас нь лавлах шаардлагатай. Үүнд:

Гадаад харилцааны яамны шугамаар:

  • Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн тэтгэлэг
  • ОХУ-ын “Роснефть” НХН газрын тосны компаний тэтгэлэг
  • М.Губкины нэрэмжит нефть, хийн их сургуулийнтэтгэлэг

 Батлан хамгаалах яамны шугамаар

3. Хууль зүй, дотоод хэргийн яамны шугамаар

  •  (Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль

ЗГ-ын тэтгэлэгт хэн хамрагдах вэ?

  • Монгол ЕБС төгсөгчид
  • Монгол дахь Орос ЕБС төгсөгчид
  • Монголын их дээд сургуулийн оюутнууд
  • Бакалавр, магистр, специалитетаар сурах хүсэлтэй насанд хүрэгчид (нас харгалзахгүй)
  • Эрдмийн зэрэг горилогчид
  • Хүссэн хүн бүхэн

Тэтгэлгээр суралцах зэрэг болон хөтөлбөрүүд:

  • Бакалавр
  • Мэргэжилтэн (Специалитет)
  • Магистр
  • Аспирантур (Адъюнктур/Интернатур/Ассистентур)
  • Мэргэжил дээшлүүлэх
  • Зуны сургалтууд зэрэг тус бүрээр нийт 620 гаруй мэргэжлиийн чиглэлээр суралцах боломжтой.

Тэтгэлэгт юу багтах вэ?

  • Сургалтын төлбөр
  • Сар бүрийн стипенди /цалин/

Тэтгэлэгт юу хамрахгүй вэ?

  • амьдрах байр
  • ОХУ-руу явах, буцах, хот доторхи унааны зардал
  • амьжиргааны зардал
  • эрүүл мэндийн даатгал г.м.

Хэрвээ та ОХУ-д амьдрах, суралцах орчин, оюутны байр, хичээлээс гадуурх оюутны амьдралын талаар сонирхож байвал эндээс үзнэ үү.

 

Тэтгэлэгт хамрагдах дараалал

Та 100% тэтгэлгээр сурмаар байна уу?

Гэвч юунаас эхлэх, яаж бэлтгэлээ хангах, орос хэл мэдэхгүй, ямар шалгуур хангах уу, бичиг баримт бүрдүүлэх үү, шалгалтандаа хэрхэн бэлдэх үү г.м. асуултууд тулгарч байна уу?

Тэгвэл Таныг ТЭТГЭЛЭГТ БЭЛТГЭХ ОНЛАЙН СУРГАЛТ, ТАНХИМЫН ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАНДАА УРЬЖ БАЙНА!

 

Тэтгэлэгт бэлтгэх сургалтанд хэрхэн хамрагдах вэ?

Энэхүү формыг бөглөснөөр бид Танд сургалт явагдах хугацаа, байршил болон холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, зааварчилгааг илгээх болно.

Хэрэв Танд асууж тодруулах зүйл байвал манайд хандана уу!

 

  7515-7700 
  [email protected]

Тэтгэлэгт бэлтгэх сургалтанд бүртгүүлэх

Тэгвэл Таныг яг одоо зарлагдсан байгаа групын болон ганцаарчилсан “Тэтгэлгийн Ментор Хөтөлбөр”-төө урьж, эдгээр бүх цогц мэдлэг, мэдээлэл, зааварчилгаануудыг эзэмшин, тэтгэлэгтээ тэнцэх алхамаа хийхийг санал болгож байна!

“Тэтгэлгийн Ментор Хөтөлбөр”-т хэрхэн хамрагдах вэ?

Энэхүү формыг бөглөснөөр бид Танд дэлгэрэнгүй мэдээлэл, зааварчилгааг илгээх болно.

Хэрэв Танд асууж тодруулах зүйл байвал манайд хандана уу!

 

  7515-7700 
  [email protected]

ТЭТГЭЛГИЙН МЕНТОР ХӨТӨЛБӨРТ БҮРТГҮҮЛЭХ

Хүсэлт илгээх