Та Монголд үлдэхийг хүсэж байна уу?  Үнэхээр үү?

      

           Та ч бас Монголоос явахыг бишээ зайлахыг хүсэж байна уу?

             Та ч бас Монголоос явахыг, бишээ зайлахыг хүсэж байна уу? Тэгвэл Яагаад? Монголд амьдрахад өртөг өндөртэй, Их дээд сургуулиудийн чанар муу, түгжрээтэй, стресс ихтэй, цалин бага, сайн ярьвал амьд явах баталгаагүй аюултай, ээлгүй орчинтой гэх мэт тоочоод байвал тэнгэрийн одноос ч олон асуудал байгаа гэдэгттэй та санал нийлэх байх. Би ч бас 100% санал нэгдэнэ.

Би анх 2017 онд Өмнөговь аймагт 10 жилээ төгсөж байв. Та нарын л адил ЭЕШ-даа өдөр шөнөгүй бэлдэж амьдралынхаа хамгийн том, чухал алхамынхаа өмнө ирсэн мэт л сандран бэлдэж байсан байлаа. Иймдээ ч  шалгалт өгсөн 4 хичээл дээрээ 750+ оноо аван Монгол улсын ТОП 5 сургуулийн нэг болох МУЙC-д хүсэж мөрөөөдсөн эдийн засагч мэргэжлээрээ суралцахаар болсондоо. Тэгээд л шинэ оюутан, ална тална, онц сурна, одоогийн ярьдагаар жинхэнэ Cool залуу болно гээд л хүсэл эрмэлзэл дүүрэн Улаанбаатар хотод орж ирдэг юм байгааздээ. Анх удаа эцэг эхийнхээ өврөөс гаран уяа нь хадуурсан морь шиг л Сайн уу? Амьдрал минь гээд л сүртэй2.   

           Хөдөөнөөс оюутан болж орж байгаа хүүхдүүдэд үндсэндээ 3 сонголт байдаг нь байр түрээслэх, Хамаатнындаа амьдрах, Оюутны байр миний хувьд хотын төвд сургуультай ойр хагас тавилгатай 1 өрөө байр түрээсэлсэн. Төлбөр нь хамгийн багадаа 1сая200маянга + Нөхцөл нь уян хатандаа 6+1 wow мэдээж том зардал, дарамт. Харин Бусад улсаадад Японд хотын төвд байр түрээслэхэд сарын дундаж цалингийн 40%, Солонгосд 35% Оросод 55% Source: LemonPress байх жишээтэй. Харин Монголд 100% + юм байна. Энэ зардлыг мэдээж аав, ээж минь л төлнө. Дараа нь их сургуулийн төлбөр эдийн засагч мэргэжлээр суралцахад жилийн төлбөр 3сая618маянга, 1 кредит нь 120мянга600 харин энэ мэргэжлээрээ суралцахад Японд (16сая), Солонгос (15сая), Оросд (6 сая), Source: (NewYorkTimes) байдаг аж. Тэгээд сургалтын чанар, багш нар нь хариуцлагагүй хичээлээ таслана, хичээлийн цагаар сэдвээсээ хазайсан хов жив ярьна. Номноос юм хулуулаад л суулгаад байна. Арван жилд л тэгдэг гэж боддог байлаа, олон ааштай, дүнгээр бооно, царай харнаа бас, үүнээс болж оюутнууд зөвхөн дүнгийн төлөө л суралцана. Чанар гэдэг зүйл энд чухал биш. Энэ мэтчилэн наад захын асуудлуулийг дайраад л гарна.  Сургуулийн үйл ажиллагаа, бусад асуултуудыг танд үлдээе. Одоо амьдрах өртөг, Хоол хүнс сард хэмнээд хэмнээд 150’000 + Автобус унаа 20K + Хувцас ойр зуурын хэрэглээ + 150’000 + Яаж зүгээр байхав 2 удаа шоудчинаа бас залуу хүнд байх л асуудал. Энэ бүгдийг бас л  эцэг эх минь л төлнө. Надад ямар юмных нь мөнгө байх билээ. Гэтэл Монголд одоогийн байдлаар инфьляци гэж мангас нь 13% дээр байна. Энэ бол сүйрэл. Солонгос, Япон, гэх улсуудад инфьляцыг тогтмол ….  Хувьтай барьдаг юм байна. За хэдий хүнд байсан ч мажийж байгаал 3 голчтой төгссөн бйадгийн. Сайн байна уу? Амьдралаа гээд 2 дохоо хэдлээд л ажилчин анги болов. Бүх юм төсөөлснөөс нэгл өөр байв. Ямар ч мундаг дүнтэй төгссөн цалин 800мянгаас л эхлэнэ. Хөөрхий энэ цалингаас НДШ 120мянгыг суутгана. Ажилтнаас 11,5%, байгууллагаас 13%, ХХОАТ 10%, гээд гар дээрээ 637’000 төгрөг авна. Энэ цаоингаар today Монголд амьдрахад маш хэцүү, бүр уйлмаар. Дараагийн асуудал сайн ч улирдагч, муу ч удирдагч бий гэхдээ муу нь арай олон байна уу эсвэл бий муутай нь таараад байснуу. Цалин бооно, ажлын ачаалалтай харьцуулахад сэтгэл ханамж бага, Бэлгийн дарамт гээд л янз бүрийн дарамтууд байдаг.  Залуучууд их сургуулийн дипломыг ирээдүйн баталгаа гэж бодох боловч яг үнэндээ Комьпютерийн mouse-нйи пад л болгож хэрэглэж байгаа нь өнөөгийн бодит төрх болсон. Чи ч мэднэ  Би ч мэднэ. Азаар энэ хүртэл бичсэн зүйл маань миний хар дарсан төсөөлөл байлаа. Гэлээ ч бодит нөхцөл ийм л байгаа. Яг үнэндээ би ЭЕШ шалгалтаа өгчөөд 100% ТЭТГЭЛЭГ-тэйгээр Орос Улсын Өмнөд Уралын их сургуульд эдийн засагч мэргэжлээрээ суралцсан юм. Сануулж хэлэхэд 100%-ийн тэтгэлэг авахад ЭЕШ-ийн оноо, банкны барьцаа гэх мэт ямарч зүйл шаардаагүй болно. Надых шиг боломж хүүхэд болгонд бий, яаж явсан нууцаа би төгсгөлд хэлж өгөх болноо. За эргээд яриандаа орий. Гадаадруу тэр дундаа Орос руу суралцахаар явсан маань амьдралдаа хийсэн хамгийн зэвүүн шийдвэр, Хөрөнгө оруулалт минь байлаа. Учир нь Оросод суралцах чанар, багш нар нь мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвартай, хариуцлагатай, Үйл ажиллагаа, Оюутнуудынхаа  хөгжилд хөтөлсөн том төсөл хөтөлбөрүүд, амьдрах өртөг нь ч бага, гадаадын оюутнууддаа сар бүрийн цалин, хөнгөлөлт урамшуулал, экосистем бүрдүүлсэн байдаг. Ирээдүйн баталгааны хувьд Оросын боловсрол, шинжлэхийн ухааны салбар дэлхийд дээгүүр үнэлэгддэг. Иймд та хөдөлмөрийн зах зээл дээр маш чанартай бүтээгдэхүүн юм.

                 Дэлхийн боловсрол эзэмшчихсэн өөртөө дэндүү итгэлтэй надад ОРОС улсын зарим шилдэг компаниудаас өндөр цалинтай ажлын саналууд ч ирлээ. Гэхдээ би Монголдоо эргэн ирсэн юм. Яагаад гэж үү?  Гадны улсад өндөр цалинтай, сэтгэл хангалуун, мөрөөдлийн career- аа бүтээгээд явж болох байсан ч Өнөөгийн хэцүү Монголдоо иргэн ирж дээрх асуудлуудыг шийдэхийн төлөө, Улс орны хөгжлитлд хувь нэмэрээ оруулах нь миний амьдралын утга учир гэдгийг ойлгосон хэрэг.

                 Хүн болгон Монголдоо сайхан амьдрах эрхтэй. Гэхдээ залуучууд би Монголоос зайлмаар байна аа  гэвэл би маш итгэлтэйгээр Тиймээ зайл гэж хэлнэ. Харин буцаад ирэх шалтгаанаа өөрсдөөсөө зааьал асуугаарай гэж хүснэ.

Нээрээ надад Орос улсад суралцах боломжийг #EduRussia Оросын боловсролын төв олгосон юм. Тэдэнтэй холбогдож та ч бас амьдралдаа эзэн болоорой. Тэд таны зорилго бол бидний зорилго гэж хэлэх дуртай.