ТОМСК хотноо зохиогдох БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ урьж байна!

ТОМСК хотноо зохиогдох  БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ урьж байна! 


Тэтгэлэгт юу багтах вэ?
-    Улаанбаатар – Томск- Улаанбаатар замын зардал /төмөр зам эсвэл онгоц/
-    Сургалтын төлбөр /7000 рублийн төлбөрөөс хөнгөлөгдөнө/
Тэтгэлэгт юу хамрагдахгүй вэ?
-    Байр /6-7 хоногийн байрны төлбөр 1500 орчим рубль буюу 60-70к төгрөг болно/
-    Хоол /өдрийн хоол 200-300рубль буюу 10к орчим төгрөг болно/


Хөтөлбөрт хэн хамрагдах вэ?
-    Орос хэлний багш нар
-    Математик, физикийн багш нар
Тус хөтөлбөр нь Edurussia-с Монголын орос хэлний багш нарыг дэмжих зорилготой ОХУ-ын их сургуулиудтай хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд зохиогдон хэрэгжиж байгаа болно. 


Сургалт явагдах хугацаа:
-    2023 оны 7 сарын 17-23 өдрүүд
Сургалт явагдах газар:
-    ОХУ, Томск хот 
Хичээлийн цаг:
-    48 цаг
Олгох баримт бичиг:
-    ТУСУР сургуулиас мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан тухай Батламж


Хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлагууд:
-    Эссэ бичих 
-    Доорхи холбоосоор бүртгүүлэх: https://docs.google.com/forms/d/1aYXTM6UZTbESQN6HuUBvfUIKt0X_bIpFM_mqbMH9S7g/edit
Эссэ бичихэд ЗААВАЛ АНХААРАХ ЗҮЙЛС: 2023.06.04-ны 23:59 цагаас өмнө [email protected] мэйл хаяг руу 2-с илүүгүй хуудсанд багтаан эссэ бичиж илгээх /шаардлага: шрифт 12/. Эссэг дараахь утга агуулгаар бичих:
-    Та яагаад тус хөтөлбөр хамрагдах, оролцох хүсэлтэй байна вэ?
-    Тус хөтөлбөрөөс та ямар хүлээлттэй байна вэ?
-    Тус хөтөлбөрийг дүүргээд ирэхэд танд ямар ажил мэргэжлийн боломжууд нээгдэх вэ?
-    Мэдсэн сурсан зүйлээ та хэрхэн өдөр тутмын ажилдаа ашиглахыг хүсэж байна вэ?

Холбоо барих: 
☎️7515-7700