МГИМО – МОНГОЛД!  “ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА” - ГААР СУРАХ ХҮСЭЛТЭЙ ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД

 

МГИМО – МОНГОЛД!

“ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА” - ГААР СУРАХ ХҮСЭЛТЭЙ ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД

2023 оны 8 дугаар сарын 21-нээс 27-ны өдрүүдэд Монголд анх удаа Москвагийн олон улсын харилцааны улсын их сургуулийн (МГИМО) Олон улсын зуны сургалт Орос-3 дугаар сургууль дээр явагдах гэж байна. Зуны сургалтанд ЕБС-ийн 2023/24 оны хичээлийн жилд төгсөх ангид элсэн суралцагчид хамрагдах боломжтой.

Олон улсын зуны сургалтын хөтөлбөрт

  • олон улсын харилцааны үндсэн боловсролын чиг хандлагууд, дипломат ёслол,
  • сэтгэлгээний дизайны элементүүд бүхий интерактив тоглоомын аргууд,
  • дипломат албаны ажилтнуудын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдээс эхлүүлээд олон улсын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах зэрэг олон сонирхолтой сэдвүүд багтсан болно.

        Зуны сургалтанд МГИМО сургуулийн шилдэг багш, спикерууд, үзэл санааны болон олон нийтийн байгууллагуудын лидерүүд багшилна.

Хичээл нь ОРОС-3 дугаар сургууль дээр өдөр бүр 10:00 – 16:00 цагийн хооронд орно.

Хэрвээ та Олон улсын зуны сургалтанд хамрагдах хүсэлтэй бол https://forms.gle/HyUoUzuuVPCgueF99  гугл формыг бөглөөд ирүүлнэ үү. Экспертүүдээс бүрдсэн шүүгчид хүсэлтээ ирүүлсэн сонсогч нарын материалтай танилцан 40 хүүхдийг сонгож авах болно.