Казань хотноо болж өнгөрсөн #Фижитал наадамд Монголын Team Lilgun баг түрүүллээ

Казань хотноо болж өнгөрсөн Фижитал наадамд Монголын Team Lilgun баг түрүүллээ

Mobile Legends: Bang Bang (MLBB) төрөлд IX Фиджитал наадмын аварга болсон Монголын Team Lilgun багийн амжилтын гол нууц нь багаар ажиллах чадвар болон бүрэн харилцан ойлголцол гэж тус багийн гишүүн Батболдын Батжаргал сэтгүүлчдэд ярилаа.

"Би их аз жаргалтай байгаа ба багийнхнаараа бахархаж байна. Бид маш удаан, шаргуу бэлтгэл хийсэн учраас огт сандраагүй. <…> Багийнхантайгаа маш сайн ойлголцож чаддаг, яагаад гэвэл бид гурван жил хамт тоглож байгаа ба энэ холбоо бидэнд маш их тус болсон" гэж Батжаргал хэлэв.

Мөн тамирчин тэмцээний зохион байгуулалтын түвшинд маш их сэтгэл хангалуун байгаагаа дурдаад Оросын Deus Vult багийг тус тэмцээний хамгийн хүчтэй багуудын нэг хэмээн онцоллоо.

7-р сарын 20-ноос 23-ны хооронд «Казань Экспо» олон улсын үзэсгэлэнгийн төвд IX Фиджитал наадмын хүрээнд MLBB төрлийн тэмцээн зохион байгуулагдлаа. Үүнд Okami E-sports, AXE (хоёул АНЭУ-аас), Team Max (Камбож), Team HAQ (Малайз), Team Lilgun (Монгол), Falcon Esports (Мьянмар), Fire Flux Impunity (Турк), Deus Vult (ОХУ) гэсэн найман баг оролцсон.

Фижитал наадам нь 2024 оны 2-р сарын 23-аас 3-р сарын 2-ны хооронд Казань хотод зохион байгуулагдах "Ирээдүйн тоглоомууд" наадмыг угтан болж байгаа бөгөөд тус арга хэмжээ нь орчин үеийн технологи, цахим орчин, биеийн тамирыг хослуулсан шинэ төрлүүдээр явагдана. Уг тэмцээнд цахим спорт, робот техник, нэмэгдсэн болон виртуал бодит байдал, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилт ололтууд ашиглагдана. Тэмцээний шагналын сан 25 сая ам.доллар.

#ИрээдүйнТоглоомууд #Казань