Та болон таны хүүхэд цаашдын амьдралаа тодорхойлох чухал сонголтын өмнө зогсч байна уу? Дэлхийн түвшинд нийцсэн, өндөр мэргэшлийн, эрэлт хэрэгцээтэй ажилтан, манлайлагч болмоор байна уу? Тэгвэл энэ боломжийг олгохоор ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” боловсолын үзэсгэлэн яармагийг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Дэлхийд тэргүүлэх боловсролыг эзэмшихийг хүсч байгаа бол гуравдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Оросын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-д очоорой. Таны суурь хичээлийн /математик, хими/ дүн, ерөнхий боловсролын эсвэл дээд боловсролын бичиг баримт, олимпиад, уралдаан тэмцээний амжилт зэргийг тань харгалзан ОХУ нь энэ жил Монголоос 500 хүүхдийг тэтгэлэгтээ хамруулах гэж байна. 300 гаруй хотуудад орших 500 гаруй сургуулиас хүссэнээ сонгон суралцах боломж нээгдлээ. Суурь шалгалтыг монгол хэл дээр өгөөд, урьдчилж олгосон жишиг шалгалтаар өөрийгөө бэлдээд, анхан шатны орос хэлтэй байхад та 500 тэтгэлгийн эздийн нэг нь байх болно. Энэхүү үзэсгэлэн дээр эдгээр бүх мэдээ мэдээллийг шууд, шуурхай, ил тод, нээлттэй хүргэхээр ОХУ-ын чансаагаараа тэргүүнд бичигддэг 40 орчим шилдэг их, дээд сургуулиуд Монголд нэгэн дор цуглаж, Та бүхэнд хэрхэн суралцах, амьдрах, ажиллах, мэдлэг мэргэжил, карьераа өсгөх талаарх үнэ цэнэтэй мэдлэг мэдээллээ үнэ төлбөргүй өгөх гэж байна. Өнөөдрийн Монгол орныг бүтээж байгуулсан, одоо удирдаж байгаа манлайлагчид, ах эгч, аав ээж нар маань бүгд Орост боловсрол эзэмшсэн. Саяхан Их Британийн боловсролын сайд Жастин Грининг "BBC"-д өгсөн ярилцлагадаа тус улс нь ЕБС-ын системээ Оросын системд шилжүүлж дууссан, одоо их дээд сургуулиудын системээ шилжүүлнэ гэж мэдэгдсэн. Тиймээс та бусад орноор дамжин, давуу их зардлаар цаг, мөнгөө илүү зарцуулах уу, эсвэл хойд хөрш рүүгээ нэг алхам хийгээд дэлхийн манлайлагчдын дунд суралцах уу гэдэг сонголт зөвхөн таны гарт байна.