ОХУ-ын сургуулийн диплом яагаад чухал вэ?

ОХУ-ын нийгмийн судалгааны төв тус улсад суралцаж буй гадаад оюутнуудын дунд судалгаа явуулжээ. Судалгаанд 5000 гаруй оюутан хамрагдсан байна. Судлаачдын зүгээс тэднийг аль улсаас ирсэн, ямар мэргэжил сонгосон, сургуулиа төгссөний дараа тус улсад үлдэх эсэхийг тодруулжээ.

  • 75.2 хувь нь Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн улс, Балтийн тэнгисийн орнуудаас ирсэн ажээ. 
  • 46 хувь нь өндөр боловсрол эзэмшихийн тулд ОХУ-ын их, дээд сургуулийг сонгосон гэжээ. 38.7 хувь нь судалгааны ажил хийх зорилготой байсан бол 28.1 хувь нь ОХУ-ын их, дээд сургуулийн дипломыг үнэ цэнэтэй гэж үзсэн бол 19.2 хувь нь л эцэг эх, найз, нөхөд нь нөлөөлжээ.  
  • Суралцаж буй гадаад оюутнуудын 57 хувь нь сургуулиа төгсөөд ОХУ-д ажилд орно гэж төлөвлөдөг ажээ. Тэдгээрийн 73 хувь нь хөрш зэргэлдээ улс орноос ирсэн оюутнууд байдаг бол 41 хувь нь оросоос хол орших улсаас ирдэг ажээ.

Гадаад оюутнуудын суралцаж буй чиглэл:

  • 24.3 хувь нь мэдээлэл зүй болон байгалийн шинжлэх ухаан
  • 19.6 хувь нь эдийн засаг, төрийн болон нийтийн удирдлага, хууль эрхзүй
  • 17.9 хувь нь хүмүүнлэгийн шинжлэх ухааны мэргэжил
  • 14.7 хувь нь анагаах болон эм зүйн чиглэлээр тус тус суралцдаг ажээ.

Орос орон гадаад оюутнуудад сонирхолтой байдаг эсэх:

  • 2004-2018 оны хооронд ОХУ-д суралцаж буй гадаад оюутны тоо гурав дахин нэмэгджээ. Үүнд их, дээд сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа нөлөөлжээ.
  • Үүний зэрэгцээ ОХУ  Франц болон Унгар улстай харилцан их дээд сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрөх тухай гэрээнд гарын үсэг зурсан байна.
  • 2017 оны тавдугаар сараас “ОХУ-ын боловсролын экспорт” төслийг батлав. Энэхүү төсөл нь 2025 он гэхэд тус улсад суралцаж буй гадаад оюутны тоог 710 мянгад хүргэхээр зорьж байна.
  • 2017 оны статистик мэдээгээр, ОХУ-ын их дээд сургуульд 220 мянган гадаад оюутан суралцжээ.
  • 2018 онд гадаад оюутны тоо нэмэгдэж, 240 мянгад хүрчээ.