Якут мужид 2024 оноос өмнө өндөр технологийн парк, инновац хөгжлийн сан, 17 IT төвүүд байгуулах гэж байна. Эдгээр институтууд нь бүгд нэгдсэн системд ажиллах ба инноваци болон IT-ийн компаниудыг хөгжлийн үе шат бүрт нь дэмжин ажиллах юм. Мужийн удирдлагуудын урьдчилан тооцоолж байгаагаар 2032 он гэхэд уг салбарт 10 мянган хүн ажил эрхэлж, боловсон хүчнүүдийг бүс нутгийн боловсролын байгууллагууд бэлтгэх юм байна. Жишээлбэл төслийн хүрээнд тус мужид хэдийн 7-9-р ангийн хүүхдүүдэд зориулсан 2 жилийн Илларионовын хувийн сургууль байгуулагдаж, IT-ийн онцгой заах арга зүйгээр хичээлээ зааж байна. Мөн түүнчлэн IT-ийн чиглэлийг тусгай дунд боловсролоор олгож эхлэн, Якутскийн коллежид IT компаниудын тусгай ангиудыг нээж эхэлжээ. Зүүн хойт холбооны их сургуульд гэхэд “Iot Samsung Академи” байгуулагдаж интернет үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхлээд байна.