Уралын эдийн засгийн улсын их сургуулийн маркетинг, олон улсын менежментийн тэнхим болон Нидерландын Zuyd University of Applied Sciences сургуулийн хамтарсан олон улсын компанийг удирдах сурах CESIM компьютерийн бизнес-загварчлалын боловсролын технологийн хөтөлбөрт УрЭЗИС-ын 3-р курсын оюутнууд оролцлоо. «Cesim Global Challenge» нь олон улсын компанийн стратеги удирдлагын хөтөлбөр юм. Тус тоглоом нь олон улсын оролцоотой бөгөөд үүнд нийтдээ 31 орны оюутнууд оролцжээ. 1 баг нь тусдаа 4-6 хүнээс бүрдсэн нэг компани болж, олон улсын багуудын харилцаа холбоо нь англи хэл дээр Skype, Zoom, Microsoft Teams болон бусад программууд дээр явагдсан байна. Орон орны гишүүдээс бүрдсэн багууд бүрдсэнээр бие биеэ харилцан ойлголцож, уралдааныг үр дүнтэй явуулахад чухал ач холбогдол үзүүлжээ. Бизнес загварчлал нь оюутнуудад аюулгүй орчинд онлайн компаниудын үйл ажиллагааны шийдлийг хэрэгжүүлэх бодит бизнес бөгөөд орчин үеийн уг сургалтын арга зүй нь онолын мэдлэгийг практик дээр хэрэгжүүлэх өндөр үр ашигтай арга юм. Оролцочдын нэг болох Алена Ивановагийн хэлснээр: “Тус хөтөлбөр нь маш их үнэ цэнэтэй туршлага байсан ба юуны түрүүнд энэ бол Нидерланд, Герман зэрэг бусад орнуудын оюутнуудтай харьцах, хамтрах, туршлага солилцох, өөрийгөө сорих, их сургуульд олж авсан мэдлэгээ бататгах том боломж байлаа. Бизнес – загварчлалд хамгийн сонирхолтой нь зах зээлийг прогнозлох, зах зээлийн багтаамж, утаснуудын технологийн хөгжил, бэлтгэн нийлүүлэгчдийг сонгох, үнэ тогтоох, санхүүгээ удирдах, маркетингаа тодорхойлох зэргийг харгалзан шийдвэр гаргах үйл явц байсан. Тоглоомын туршид бүх үзүүлэлтүүд болон үйл явцуудын харилцан уялдаа холбоог ойлгон олон улсын компанийг удирдах нь сонирхолтой байсан” гэжээ.