ЕЭФМ - Евразийн манлайлагч залуусын нэг хэсэг нь болоорой!

Евразийн эдийн засгийн форум – энэ бол удаан хүлээсэн уулзалт, шинжлэх ухаан боловсролын салбарын шинэ харилцаа, хамтын ажиллагаа, дэлхийд данстай эрдэмтэн профессоруудын илтгэлүүд, оюутан сурагчдын шинжлэх ухаанд хийх анхны алхамууд юм. Энэ бол үндэсний болон дэлхийн эдийн засгийн тулгамдсан асуудлаар хэлэлцэх, туршлагатай экспертүүдийн дэмжлэгтэйгээр шинэлэг санаа боломжуудыг бодит болгох талбар юм.

Форум нь 2009 оноос хойш жил бүр Уралын эдийн засгийн улсын их сургуулиас ОХУ-ын боловсрол, шинжлэх ухааны яам, Росмолодежь, Россотрудничество агентлагууд, Свердловск мужийн Засгийн газар зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг томоохон төслүүдийн нэг болсон юм.

Форумын 10 жилийн ой 2019 онд болж оролцогчдын тоогоороо рекорд тогтоогоод байна. Үүнд 72 улс орон, ОХУ-ын 70 мужууд, дэлхийн 142 их сургуулиудаас нийт 3500 орчим төлөөлөгчид, 432 экспертүүд, 500 сурагчид оролцож, 4 өдрийн туршид 2916 шинжлэх ухаан-судалгааны төслүүд танилцуулагдсан байна. “Медиалогия” хэвлэл мэдээллийн мониторингийн агентлагаас Форумыг сошиалаар үзэгчид 35 сая гаруйд хүрснийг тогтоожээ.

Оролцогчдын хувьд ЕБС-ийн сурагчид, оюутнууд, аспирантууд, залуу эрдэмтэд болон 16-35 насны бүхий л залуучууд оролцоход нээлттэй байдаг бөгөөд хэн нь ч өөрийн шинжлэх ухаан судалгааны төслөө олон нийтэд танилцуулж, экспертүүдийн дүгнэлтийг авах, туршлага солилцох, төслүүддээ хамтран ажиллах түнш олох зэрэг боломжуудыг олгодог.

2020 оны ээлжит Форум нь дэлхий даяар тархсан цар тахлын улмаас хойшлогдож, 2021 онд зохион байгуулагдхаар болсон байна.

Эрхэм Та ч гэсэн Евразийн ертөнцийг нэгтгэсэн энэхүү ертөнцийн нэгээхэн хэсэг нь болж, арга хэмжээг зохион байгуулагч Уралын эдийн засгийн улсын их сургуульд элсэн, жинхэнэ орчинд нь олон улсын үйл явдлуудаар өдөр бүр амьсгалах боломж нээлттэй байгаа шүү. Их сургууль болон Форумын талаарх мэдээлэлтэй эндээс танилцаарай.