Санкт-Петербургийн Улсын Их Сургууль гадаадын иргэдэд орос хэл сурахад хэрхэн тусалдаг вэ?

Санкт-Петербургийн Улсын Их Сургууль гадаадын иргэдэд орос хэл сурахад хэрхэн тусалдаг вэ?

Санкт-Петербургийн улсын Их Сургууль гадаад оюутнууддаа орос хэлний мэдлэг  олгох тал дээр хэрхэн тусалдаг талаар тус Сургуулийн Нэмэлт боловсролын төвийн захирал Ольга Попова дэлхийн хамгийн хэцүү хэлүүдийн нэг болох орос хэлийг сургуулийн хүрээнд хэрхэн сурч болох талаар мэдээлэл өглөө.

Түүний хэлснээр сүүлийн хоёр жил «Аяллын салбар дахь орос хэлний сургууль»«Англи хэлтэй гадаад оюутнуудад зориулсан орос хэлний хөтөлбөр» мөн тус сургуулийн профессор Андрей Степановын нэрэмжит орчин үеийн Оросын уран зохиолын талаарх хөтөлбөрүүд тус тус нээгдсэн байна.

Мөн Оросын өвлийн улиралтай танилцаж ярианы орос хэлээ сайжруулах боломжтой өвлийн сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байна. Санкт-Петербургийн улсын их сургуулийн хамгийн алдартай хэлний хөтөлбөр бол « Гадаад хэл - Орос хэл. Үндсэн сургалт» юм.

Тус сургалт нь таваас дээш жилийн хугацаанд явагдаж байгаа бөгөөд одоог хүртэл хамгийн их суралцагчид бүртгүүлсээр байна. Энэхүү хөтөлбөр нь онцгой бүтэцтэй бөгөөд жилийн турш суралцагчдыг элсүүлэн авдаг.

Мөн анхан (А1) шатнаас эхлээд ахисан шатны (С1) түвшингийн бүхий л горилогчид хамрагдаж болдогоороо онцлогтой.