Умард арктикийн холбооны их сургууль нь удирдлагын боловсон хүчин бэлтгэх чиглэлээр улсын шилдэг их дээд сургуулиудын үнэлгээний ТОП-50-д оржээ. «Интерфакс» агентлаг нь «Их сургуулиудын үндэсний үнэлгээ» төслийн хүрээн дэх «Төрийн болон орон нутгийн захиргааны удирдлага» чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг Оросын их сургуулиудын талаарх үнэлгээг гурав дахь жилдээ танилцууллаа. САФУ (Северный Арктический Федеральный Университет буюу Умард арктикийн холбооны их сургууль ) нь тус үнэлгээнд анхны удаагаа топ 50-д багтаж 25 дугаар байр эзэлжээ. Энэхүү үнэлгээнд оролцохын тулд дараах амаргүй шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд: Их сургууль нь бакалавр, магистрын зэргээр бэлтгэх «Төрийн болон орон нутгийн захиргааны удирдлагын» магадлан итгэмжлэгдсэн доод тал нь 5 жил хэрэгжиж буй хөтөлбөртэй байх. Олон улсын шинжлэн ухааны Scopus системээр индексжүүлсэн сэтгүүлд сүүлийн гурван жилд (2018–2020) нийгмийн шинжлэх ухааны сэдэв бүхий дор хаяж 1 нийтлэл гаргасан байх. Оросын магадлан итгэмжлэх комиссын баталдаг нийгмийн шинжлэх ухааны сэдвийн жагсаалтын дагуу сүүлийн гурван жилд (2018–2020) хамгийн багадаа 10 нийтлэл гаргасан байх.