АНАГААХЫН мэргэжлээр ЭЛСЭГЧДИЙН анхааралд

АНАГААХЫН мэргэжлээр ЭЛСЭГЧДИЙН анхааралд

Сеченовын анагаахын их сургууль нь алсын зайны технологийг ашиглан сургалтын бүтэн цагийн "Их сургуульд элсэх бэлтгэл" хөтөлбөрөө зарлаж байна.

Хөтөлбөрийн гол зорилго нь:

  • дунд болон өндөр мэргэжлийн анагаах ухаан
  • мал эмнэлэг
  • эмзүйн сургуульд элсэх өрсөлдөх чадвартай элсэгчдийг сургахад оршино.

Сургалтын хөтөлбөрөөр:

  • Орос хэл
  • биологи
  • хими
  • физик
  • математик г.м. хичээлүүдийг үзэх бөгөөд 7 сарын турш орос хэл, анагаахын бусад суурь хичээлүүдийг идэвхитэй судлах болно.

Сургалт явагдах хугацаа:

2021.02.01 - 2021.08.31

Бүртгүүлэх эцсийн хугацаа:

2021.01.28

Сургалтын төлбөр: 130,000 рубль

Амжилттай дүүргэсэн оюутнуудад Сеченовын их сургуулийн гэрчилгээ авах бөгөөд энэ нь тухайн сургуульд цаашид элсэн суралцах боломжийг олгоно.

Хөтөлбөрт элсэн суралцагчид доорхи хаягаар бүртгүүлнэ үү:

https://www.sechenov.ru/

Монгол хэл дээр зааварчилгаа авах бол доорхи утсаар холбогдоно уу:

7515-7700

80-6886-90