Буриадын ахан дүүстээ маск хандивлах аян Эрхүү хотоор үргэлжиллээ Буриадын аяныг зохион байгуулж дууссаны дараагаар Монгол улсын экс ерөнхий сайд С.Баяр нь Эрхүү хотод туслах “Эрхүүгийн хавар” маск хандивлах аяныг дахин зохион байгуулахыг санал гаргаж төсгөгчдийн холбооноос уг саналыг талархан хүлээж авсан билээ. Энэ удаагийн хандивын аянд Эрхүү хотын ИГУ, ИрГУПС, ИМУ, ИрСХА, ИрНИТУ гадна Москва, Новосибирск хотуудад төгсөгчид болон Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн орос хэлний багш нар нэгдлээ. Хандивын аян нь хоёр долоо хоног үргэлжилж нийтдээ 7.200.000 төгрөг цуглаж 16000ш маскийг зах зээлийн үнээс 50% хөнгөлттэй үнээр “Нахиа импэкс” ХХК-аас худалдаж авсан юм. 2020 оны 5 сарын 13-ны өдөр Хандив гардуулах арга хэмжээ ОШУСТ-д зохион байгуулагдаж, тусламжийг Эрхүү хотын захиргаанд хүргүүлэхээр ОШУСТ-д хүлээлгэн өгсөн билээ. Мөн ОШУСТ-ын зүгээс Буриад болон Эрхүү хотын оршин суугчдад туслах маск хандивлах аяныг идэвхтэй зохион байгуулсан Д.Цоголмаа, Ж.Рэнцэн-Амгалан, Н.Батжаргал болон бусад нэр бүхий хүмүүст талархлын бичиг гардуулсан юм.