МАВСУЗ холбооны тайлан сонгуулийн ээлжит IV чуулган ОХУ/ЗХУ-д төгсөгчдийн МАВСУЗ холбооны тайлан сонгуулийн ээлжит IV чуулган 2020 оны 10 сарын 30-ны өдөр хуралдаж шинэ ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар, удирдах зөвлөлийн гишүүдээ сонгож, гүйцэтгэх захирлаа томиллоо. Монголоос ОХУ/ЗХУ-д төгсөгчдийн МАВСУЗ холбооны IV чуулган нь 2020 оны 10 сарын 30-ны өдөр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд болж, чуулганд Холбооны дэд ерөнхийлөгч Д.Цогзолмаа, Орос хэлний багш нарын МонАПРЯЛ-ын УЗ-ийн дарга Ц.Магсар, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөлөгчийн газрын орлогч дарга Будаева Т.Ч., ОХУ-ын Монгол улс дахь ЭСЯ-ы 3-р нарийн бичгийн дарга Шалимова О.В. болон нэр бүхий 50 гаруй гишүүд дэмжигчид оролцлоо. 1972 онд байгуулагдсан МАВСУЗ холбоо нь эгнээндээ 60 гаруй мянган ОХУ/ЗХУ-д их дээд болон дунд сургууль төгсөгчдийг нэгтгэдэг бөгөөд бусад аймаг орон нутгуудад 10 гаруй салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Холбооны шинэ ерөнхийлөгчөөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг, Холбооны дэд ерөнхийлөгч нараар Д.Цогзолмаа, Б.Цэцэгсайхан нарыг сонгосон бол Удирдах зөвлөлийн гишүүдээр 25 хүнийг сонгож, энэ удаагийн онцлог нь гишүүдийн 50-иас илүү хувьд нь шинэ залуу төгсөгчид төдийгүй, одоогоор ОХУ-д суралцаж байгаа оюутнуудаас мөн оруулснаараа онцлогтой байв. Оросод их дээд болон дунд сургууль төгссөн хүн бүрт Холбооны гишүүд, дэмжигчдээр элсэх нь нээлттэй. Танд асууж лавлах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу: Утас: 91113931, 99196328