Хойт дорнодын холбооны их сургуулийн оюутнуудын 70% нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байна 2019 оны эцсийн байдлаар тус сургуулийн оюутнуудын 2513 шинжилгээ, судалгааны нийтлэлүүд Wos, Scopus, РИНЦ сэтгүүлүүдэд хэвлэгджээ. Нийтлэлээрээ тэргүүлэх байруудыг анагаах ухаан, багшийн салбарынхан эзлэж байна. ЗХХИС-ийн Залуучуудын шинжлэх ухааны хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Анна Захаровагий хэлснээр нийтлэлүүд бол эрдэм шинжилгээний үйл ажиллагааны бүхий л үйл явцад нөлөөлж байдаг бөгөөд түний тусламжтайгаар оюутнууд болон залуу эрдэмтэд грант, шагнал, тэтгэлгийн шалгаруулалтанд ордог гэжээ. 2018 онтой харьцуулахад эрдэм шинжилгээ, судалгааны нийтлэлүүдийн тоо хоёр дахин нэмэгдсэн бөгөөд түүнээс гадна оюутнууд хэд хэдэн бүтээлийн оюуны өмчийн хамтран эзэмшигчээр оролцсон байна. Нийтдээ 8376 оюутан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны дугуйлангууд нь энэ чиглэлийн ажилд нь их дэмжлэг болдог байна. Тус сургуульд 256 эрдэм шинжилгээ, судалгааны дугуйлангууд үйл ажиллагаа явуулж, оюутнууд нь жил бүр рейтинг тогтоох бага хуралд оролцон, шалгарсан оюутнуудын бүтээлүүд нь эдгээр хурлуудаас гаргасан хэвлэлд нийтлэгддэг байна.