“Большой урал” аялал жуулчлалын Форум дахь “Оюутны өдрүүд” 9 сарын 25-26-ны өдрүүдэд Ельцин төв дээр Свердловск мужийн Засгийн газар, Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр Уралын бүс нутаг дахь аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болох VIII “Большой урал-2020 олон улсын аялал жуулчлалын форум зохион байгуулагдлаа. Форумын ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд 17 арга хэмжээ буюу бага хурал, дугуй ширээний уулзалтууд, үзүүлэх сургалтууд болон экспертүүдийн илтгэл лекцүүд зохиогдсон байна. Түүнээс гадна Уралын эдийн засгийн улсын их сургуулийн аялал жуулчлалын бизнесийн тэнхимээс тус форум дээр “Эткер” (өв) бүс нутгийн интерактив форум, дугуй ширээний уулзалт, үндэсний хоол, гар урлалын үзүүлэх сургалтуудыг зохион явуулжээ. Өнөөдөр тус форум нь аялал жуулчлалын салбарын мэргэжилтэн, УЭЗИС-ийн багш, оюутнуудыг нэгтгэсэн уламжлалт талбар болж хөгжсөөр байна. Форумын хүрээнд залуучуудын уралдааны шагнал гардуулах хоер үйл ажиллагааг явуулан, үүнд оюутнууд болон залуу эрдэмтэд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой төсөл болон видео ажлуудыг 3 сарын хугацаанд хийн бэлтгэл хангажээ. Уралдаант шалгаруулалтыг УЭЗИС-ийн аялал жуулчлалын бизнес, зочлох урлагийн тэнхим нь Свердловск мужийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төв, Уралын аялал жуулчлалын холбоо болон Свердловск мужийн жижиг дунд бизнесийн холбоотой хамтран зохион байгуулжээ. Шагналт байруудад ОХУ, Казахстан, Болгар, Латин Америк, тэр дундаа УЭЗИС-ийн оюутнууд шалгарлаа.