“Оюутны шинжлэх ухааны 7 хоног” өдөрлөг дээр 100 арга хэмжээ зохион байгуулна 9-р сарын 21-26-ны өдрүүдэд Зүүн хойт холбооны их сургууль дээр “Оюутны шинжлэх ухааны 7 хоног” арга хэмжээ болж, анх удаагаа эрдэм шинжилгээний бага хурал, семинар, олимпиад, шинжлэх ухааны лекц, үзүүлэх сургалтууд бүгд онлайн хэлбэрээр явагдах гэж байна. 7 хоногийн хүрээнд ZOOM платформ дээр 100 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаж, 1-р курсын оюутнуудад зориулсан “Шинжлэх ухааны зам: залуу судлаачийн сургууль”-иар оюутнуудад шинжлэх ухаан, судалгааны чиглэлд өөрийгөө сорих, нээх боломжийг олгохоос гадна шинжлэх ухаан-судалгааны өндөр үр дүнтэй явж байгаа ахлах курсын оюутнууд өөрийн туршлага, ажлынхаа талаар мэдлэг, туршлагаасаа хуваалцах юм байна. Мөн оюутнууд, залуу эрдэмтэд, ажилтнуудын шинжлэх ухаан-судалгааны ажлыг удирдагч багш, зохицуулагч нарын семинар явагдаж, рейтингийн сэтгүүлүүд, мэдээллийн сан, шинжлэх ухааны нийтлэлүүд гаргахад бэлтгэх, түүний ёс зүйн асуудлаар хэлэлцэх юм байна. Хэл шинжлэл, бүс нутаг судлалын институтээс онлайн асуулт-хариултын тэмцээн, шинлжлэх ухааны семинар зохион байгуулна. Үүнээс оюутнууд хэрхэн нийтлэл бичиж, эрхлэн гаргах талаар олж мэдэхээс гадна, францын их сургуулиудын шинжлэх ухааны грантуудын талаар мэдээлэл өгнө. Мөн оюутнуудын эрдэм шинжилгээний холбооноос санаачилга гарган “TED-talks” хэлбэрээр шинжлэх ухааны лекцийг зохион байгуулахыг санал болгож, энэ нь шинжлэх ухааны талаар энгийн бөгөөд ойлгомжтой хэлбэрээр явагдах юм байна. Жишээлбэл, спикерүүдийн нэг болох Италийн Болонскийн их сургуулийн хэл шинжлэлийн магистраар төгсөгч Вера Казарцева европын оюутан орос оюутнаас юугаар ялгардаг тухай болон италичууд шинжлэх ухааныг хэрхэн судалдаг, хэрхэн суралцдаг талаар ярьж сонирхуулах юм байна. Харин 1-р курсын оюутнуудад тусгайлан зориулж шинжлэх ухаан-судалгааны ажлыг хэрхэн хийж эхлэх, яаж оюутны эрдэм шинжилгээний холбооны гишүүн болох, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхийн давуу талуудыг танилцуулах болно. Олон хүмүүсийн дутуу ойлголтын үүднээс шинжлэх ухааныг уйтгартай зүйл гэж үздэг, гэвч хэрвээ өөрийн сонирхсон сэдэв, судалгааны чиглэлээ олох юм бол энэ нь хүнийг бүх талаас нь хөгжүүлэх жинхэнэ сонирхолтой салбар юм.