Уралын эдийн засгийн улсын их сургуулийн хичээлийн эхний 7 хоног 9 сарын 1-нд элсэгчид сургуулийн дэргэдэх оюутны байгууллагуудтай танилцаж сургалт болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны чиглэлүүдтэй танилцлаа. Сургуулийн зүгээс хичээлийн хажуугаар оютнуудад зориулан хэрэгжүүлдэг олон төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан бөгөөд жилдээ ойролцоогоор 500 гаруй арга хэмжээ зохион байгуулагддаг байна. Дараа нь оюутнуудын өөрөө удирдах байгууллагуудтай танилцсан бөгөөд энэ нь өөрийгөө хөгжүүлэх, шинэ найз нөхөдтэй болох, манлайлал, харилцаа, хувь хүний ур чадвараа хөгжүүлэх нэгдсэн талбар болдог юм. Мөн түүнээс гадна элсэгчид оюутны эрдэм шинжилгээний нийгэмлэг /СНО/, “СИНХ” спорт клуб, “STAXX” бүжгийн хамтлаг, дууны студи, хөтлөгчийн курс, “Дивы” дуу бүжгийн чуулга ба шоу-балет, “Без башни” КВН багийнхан зэрэг бусад байгууллага, клубуудтэй танилцаж, шинээр элссэн оюутнуудад аялал жуулчлал ба спорт клубууд, сайн дурын хөдөлгөөнүүд, фото ба кино клубууд, хайгуулын клубуудэд элсэх саналуудыг сургуулийн зүгээс тавьжээ. Эдгээр сургалт хөгжлийн олон салбаруудтай танилцсан оюутнууд өөрийнхөө сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа. Владимир Шушарин: “Өнөөдрийн сургуультай танилцах арга хэмжээнүүдээс би энэ сургуульд суралцах маш их урам зориг авлаа. Оюутны амьдралын жинхэнэ уур амьсгалыг мэдэрч, олон шинэ зүйлийг олж мэдлээ. Ийм олон оюутны байгууллагууд, тэгээд бүгдээрээ маш сонирхолтой! Ялангуяа надад Snow Family бужгийн клуб их таалагдсан. Ер нь бүгдээрээнтэй нь нэг бүрчлэн дахин танилцаж, судлана гэж бодож байгаа. Марсель Де Сильва: Би Уралын эдийн засгийн их сургуулийн 1-р курсэд хэлний бэлтгэл ангиа дүүргээд элссэн. Аялал жуучлалын мэргэжлийг сонгож төгсөөд энэ салбарт ажиллах бодолтой байгаа. Би хэд хэдэн хэлээр ярьдаг, орос хэлээ бас улам сайжруулахаар төлөвлөж, эдгээр олон оюутны өөрийгөө хөгжүүлэх төвүүдээс сонгож элсэхийг хүсэж байна. 1-р курсын оюутнуудын анхны уулзалт гэдэг бол оюутан хийгээд сургууль бүрийн онцгой үйл явдал байдаг. УрЭЗИС-ийн багш, ажилтнууд нь оюутнуудыг халуун дулаанаар угтаж, цаашдын сурлагад нь өндөр амжилтыг хүслээ. Монгол оюутнуудад тус сургуульд элсэн суралцах боломж өнөөдрийг хүртэл нээлттэй байгаа бөгөөд өнөөгийн онцгой нөхцөл байдалд 10-р сараас эхлэн онлайнаар хичээлдээ оролцож, хил нээгдмэгц сургууль дээрээ очин сургалтаа үргэлжлүүлэх боломжийг олгож байгаа билээ.