Уралын эдийн засгийн улсын их сургуулийн гадаад оюутнуудын хичээл зайны сургалтаар эхэлнэ

Уралын эдийн засгийн улсын их сургуулийн гадаад оюутнуудын хичээл зайны сургалтаар эхэлнэ

Коронавирусээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан 2020 онд тус сургуульд элссэн Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн болон гадаадын бусад орнуудын оюутнууд хичээлдээ онлайнаар хамрагдах болж байна. Хил нээгдэх хүртэл тэд Microsoft Teams (Office 365) электрон сургалтын мэдээллийн бааз дээр суралцана.

Хугацааны хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөлт орох магадлалтай. Хичээлийн хуваарь болон ангийн хуваарьлалт сургуулийн албан ёсны https://www.usue.ru сайтны “Сургалтын зохион байгуулалт” (https://www.usue.ru/studentam/poryadok-obucheniya-po-individual-nomu-uchebnomu-planu-s-primeneniem-elektronnogo-obucheniya-i-distancionnyh-obrazovatel-nyh-tehnologij/) хэсэгт ойрын хугацаанд тавигдах болно.

9 сарын 5-наас өмнө Та бүхэнтэй сургуулийн ажилтнууд имэйлээр холбогдож, электрон сургалтын мэдээллийн баазын нэвтрэх нэр, нууц үгийг явуулна. Мөн тэнд бүртгүүлэх журам болон сургалтын системийн талаарх холбогдох бүх мэдээллүүд байна.

Хэрвээ тантай ямар нэг шалтгаанаар холбоо бариагүй бол дараахь хаягуудаар холбогдож орох эрхээ авна уу:

Тасралтгүй болон зайны сургалтын институт http://indo.usue.ru/

Ялунина Екатерина Николаевна – Институтын захирал
Холбоо барих: [email protected] тел. (343) 283-11-48
Хэлтэсийн утас: (343) 283-11-76 / (343) 283-10-62

Гадаад хамтын ажиллагааны газар

http://international.usue.ru/ru/

Степанова Евгения Николаевна – гадаад хамтын ажиллагааны газрын дарга

Холбоо барих: [email protected] , [email protected], тел. (343) 283-12-38.

Хэлтэсийн утас: (343) 283-11-90.

Багапова Ольга Павловна — Гадаад харилцааны газрын дарга

Холбоо барих: [email protected], тел. (343) 283-12-81 (бзртгэлтэй холбоотой асуудлаар).