Зүүн хойт Холбооны их сургуулийн шинэ элсэгчид сургуулийнхаа талаар Тус сургуульд хичээл эхэлснээс хойш 7 хоног өнгөрч, 1-р курсын оюутнууд сэтгэгдлээсээ хуваалцлаа. ЗХХИСургуулийн лицейн төгсөгч Анастасия Оконешникова: “Би байгалийн шинжлэх ухааны институтэд элсэж, “Үндсэн хэрэглээний хими” мэргэжлээр суралцаж байгаа. Багаасаа шинжлэх ухааныг сонирхож, эрдэмтэн болохоор төлөвлөж байсан. Хичээлийн эхний 7 хоногт л маш олон найзуутай боллоо. Зарим хичээлүүд зайнаас орж байгаа. Надад ерөнхий болон органик бус химийн хичээл хамгийн их таалагдаж байна”. Түүхийн факультетын оюутан Айтал Ефремов: “Эхний 7 хоног үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Би сургуулийнхаа үйлдвэрчний эвлэлд элсэж, ангийн дарга болсон. Надад сайхан сэтгэгдэл дурсамж үлдсэнээс гадна би хичээл бүрэн онлайнаар орох болов уу гэж бодож байсан бол үгүй байна. Манай ангийнхан ч гэсэн сэтгэгдэл их өндөр байгаа. Одоо харин би сургуулийн дэргэдэх ямар байгууллага, дугуйлан, секцэнд орох талаар бодож байна. Манай найзууд болон ахлах ангийн ах эгч нар маань намайг сургуулийн “точка кипения”-д ор гэж зөвлөж байгаа юм. Оюутан цаг хүний амьдралд нэг л удаа тохиох учраас би аль болох идэвхтэй, үр дүнтэй өнгөрөөхийг хүсэж байна”. Якутскийн анагаахын коллежийг төгсөгч Степан Ильин: “Би өнгөрсөн жил онц дүнтэйгээр Якутскийн анагаахын коллежийг дүүргэсэн. Одоо бол Зүүн хойт Холбооны их сургуульдаа эмчийн мэргэжлээр сурч байна. Миний оютны амьдралын эхний өдрүүд зөндөө олон найз нартай болсоноор эхэллээ. Эхний хичээлүүд шууд л анатомийн корпус болон анагаахын сургулиудад орсон учраас маш сонирхолтой байлаа. Надад хичээл өдрийн ангиар ариун цэвэр эрүүл ахуйн бүх шаардлагуудыг биелүүлэн орж байгаа нь их таалагдаж байна”. Ийнхүү тус сургуулийн хичээл өдрөөр болон зайны хосолсон хэлбэрээр явагдаж байна. Гадаад оюутнуудын хувьд онлайнаар хичээл нь орж байгаа бол, хорио цээрийн дэглэм тавигдсаны дараа сургуульдаа үргэлжлүүлэн очиж суралцах боломжийг олгож байгаа юм байна.