Хэлний бэлтгэлээ Монголдоо хийе Дэлхий даяар цар тахал газар аваад байгаа энэ үед чанартай зайны сургалт бол хамгийн зөв сонголт юм. Тэгвэл Уралын эдийн засгийн улсын их сургууль нь энэхүү болзлыг ханган гэрээсээ гаралгүй, аюулгүй, тохилог орчинд оюутнуудад сурах инновацийн программыг санал болгож байна. Тус сургуулийн өндөр ур чадвартай, мэргэжлийн багш нар гадаад оюутнуудад орчин үеийн онлайн платформыг ашигласан тэргүүлэх боловсролын хөтөлбөрүүдээ санал болгож, сурах үйл явцыг хамгийн үр дүнтэйгээр зохион байгуулах шийдлийг олсон байна. Гадаад оюутнууд 7 хоногийн 5 өдөр, өдөрт 3 академик цагаар зайны сургалтанд суралцаж, хичээлийн хуваарийг цагийн зөрүүг тооцон оюутан нэг бүрт гаргах юм байна. Сургалтын төлбөр нь хичээлийн 1 жил буюу 10 сарын 100,000 рубль (4 сая орчим төгрөг) бөгөөд ОХУ-ын хил нээгдэх хүртэл төлбөрийг сар бүр хийхийг зөвшөөрнө. Хил нээгдмэгц сургуульдаа очин сурах боломжтой болно.