Хэлний бэлтгэлийн орос хэлний багш нар сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид, profesoraderuso байдаг Башкирын улсын их сургуулийн гадаадын иргэдийн бэлтгэл анги нь ОХУ-ын БШУЯамнаас албан ёсоор санал болгодог холбооны түвшний хэлний бэлтгэл ангиудын жагсаалтад ордог бөгөөд өнөөдрийн байдлаар 50 гаруй орнуудаас ирсэн оюутнуудыг анагаах ухаан-биолог, инженер-техник технологийн, хүмүүнлэгийн, эдийн засгийн болон байгалийн шинжлэх ухааны гээд 5 үндсэн чиглэлээр бэлтгэж байна. Тус хэлний бэлтгэлийн захирал Гульдар Калкамановагийн хэлснээр бидний хамгийн гол зорилт бол аливаа оюутан элсэн суралцах эхний өдрөөсөө эхлээд төгсөх хүртлээ бидний тус дэмжлэгийг мэдэрч, Орос орон болон орос хэлийг өндөр сэтгэгдэлтэйгээр сурах, мэдэх орчныг бий болгох явдал юм гэжээ. Оюутнууд анх манайд суралцахаар ирэхдээ эхэн үедээ бага зэрэг шоконд ордог. Учир нь тэдний зарим нь хоол хийж чаддаггүй, угааж цэвэрлэж чаддааггүй (зарим нь гэртээ үйлчлэгчтэй байсан) гэх зэрэг асуудлууд тулгардаг. Гэхдээ энд ирмэгцээ л богино хугацаанд суралцаж, жинхэнэ найзуудтай болдог доо гэжээ. Мөн тэрээр хэлэхдээ, гадаад оюутнуудын кампуст 90% нь гадаад оюутнууд амьдардаг ба тэднийг хүмүүжүүлэх, дасан зохицох асуудлаар манай тэргүүлэх мэргэжилтэн Гайша Хайбулина хариуцан ажилладаг. Гадаад оюутнуудын хувьд тэр маань яг л ээж шиг нь л байдаг. Куртканы цахилгаан нь эвдэрсэн эсвэл ханиад хүрсэн ч бая ямар ч асуудлаар хүүхдүүд түүнд л ханддаг. Гайша Хайбулина бүр өөрийнхөө хэд хэдэн ороолт, алчуурыг хүртэл оюутнууддаа бэлэглэсэн тохиолдлууд байдаг. Тэр ч бүү хэл манай нэг оюутан 12 сарын дунд хүртэл кедтэй явж байхад нь түүнийг дагуулаад дэлгүүр орж өвлийн гутал хүртэл авч өгч байсан удаа ч бий. Эхэн үедээ оюутнууд дасах зохицохдоо жаахан хэцүүхэн байдаг, тэдэнд үргэлж бидний тус дэм хэрэг болж, бид үргэлж 24 цаг тэдэнтэй холбоотой байдаг, хариуцагчид болон захиргааныхан утаснаасаа ер салдаггүй гэжээ. Бэлтгэл ангийн мэргэжилтэн, багш нар гадаад иргэдэд зөвхөн хичээл ороод зогсохгүй, мөн тэдний нийгэм соёлын дасан зохицох асуудалд бас анхаардаг. Оюутнуудыг музей, театр, концерт, спорт тэмцээнд дагуулж явж, янз бүрийн баярт үйл явдал, арга хэмжээнүүдэд оролцуулдаг. Гэхдээ мэдээж хамгийн гол зорилт бол цаашид тухайн сургууль эсвэл бусад сургуулиудад мэргэжлийн боловсрол эзэмшихийн тулд орос хэлэнд сургах явдал байдаг байна.