Новосибирскийн архитектур-барилгын улсын их сургуулийн (Сибстрин) хичээлийн шинэ жил 9 сарын 1-нээс эхэлнэ

Новосибирскийн архитектур-барилгын улсын их сургуулийн (Сибстрин) хичээлийн шинэ жил 9 сарын 1-нээс эхэлнэ

Эрхэм оюутнууд, багш, эцэг эхчүүд ээ! ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны зөвлөмжийн дагуу тухайн бүс нутагт цар тахлын тогтвортой тайван байдал байгаа тохиолдолд НАБУИС (Сибстрин) нь 2020.09.01-нээс хичээлийн шинэ жилийн сургалтаа сургуулийн танхимууддаа өдрийн анги болон зайны сургалтын хосолсон хэлбэрээр эхлэх гэж байна.

РОСПОТРЕБНАДЗОР байгууллагын шаардлагын дагуу их сургуульд бүгд маск зүүх бөгөөд суралцагчид болон ажиллагсдын халууныг үзэж, ариутгал хийн оруулах юм байна. Сургууль руу халдварт өвчин, ханиадны шинж тэмдэгтэй, халуунтай, ханиалгатай хүмүүсийг оруулахгүй.

Гадаадын иргэдийн хувьд болон цар тахлын өндөр үзүүлэлттэй бүс нутгаас ирсэн ОХУ-ын иргэд Оросын нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш 14 хоногийн тусгаарлалтанд (эсвэл тусгайлан тоноглож бэлдсэн оюутны байр, гадуур байрлах, садан төрлийнхөндөө, түрээсийн байранд) байсны дараагаар сургалтандаа хамрагдах юм байна.

Оюутны байранд амьдрах болон бүфетын үйл ажиллагаа зэрэг нь Роспотребнадзор байгууллагын журам, стандарт, шаардлагын дагуу явагдана. Одоогийн байдлаар НАБУИС-ын сургалтын болон оюутны байруудад шаардлагатай ариутгал халдваргүйжүүлэлтийн ажиллагаанууд явагдаж байна.