Башкирын улсын их сургуулийн төгсөгч Башкир улсын Засгийн газрын шадар сайд боллоо Башкортостан улсын Засгийн газрын шадар сайдаар Азат Бадрановыг томиллоо. “Тэрээр үндэстэн ястан хоорондын харилцаа болон олон үндэстний хэл, соёл, зан уламжлалыг хадгалах болон бусад асуудлуудыг хариуцах болно” хэмээн тус улсын тэргүүн Радий Хабиров мэдэгджээ. Мөн хэлсэн үгэндээ Азат эх орондоо хайртай залуу хүний хувьд олон нийтийн ажил хийж байсан туршлага тус улсад бий болсон өндөр нэр хүндээрээ энэхүү албыг амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Азат Бадранов нь 1986 оны 12 сарын 6-нд Уфа хотод төрсөн бөгөөд 2010 онд Башкирын улсын их сургуулийн хуулийн институтыг төгссөн байна.