Новосибирскийн Архитектур-Барилгын улсын их сургууль (Сибстрин) ТЭТГЭЛГИЙНХЭЭ хэмжээг НЭМЛЭЭ. Онц сурлагатангуудад ногоон гэрэл!

Новосибирскийн Архитектур-Барилгын улсын их сургууль (Сибстрин) ТЭТГЭЛГИЙНХЭЭ хэмжээг НЭМЛЭЭ. Онц сурлагатангуудад ногоон гэрэл!

Тус сургуулийн ректоратын шийдвэрээр магистраар сурч буй оюутнуудынхаа тэтгэлгийг 40%-иар нэмэгдүүлж 5320 рубль /213,000₮/ болголоо. Харин эхний семестрийнхээ шалгалтыг хугацаандаа амжилттай өгсөн тохиолдолд 7890 рубль /316,000₮/ авах юм байна.

Одоогийн байдлаар НАБУИС (Сибстрин)-ын оюутнууд төрөл бүрийн шалгуураар олгодог хэд хэдэн төрлийн тэтгэлэг авах боломжтой байгаа бөгөөд нийт тэтгэлгийн хэмжээ нь нэг сарын 15000-17000рубль (600,000-680,000₮)-д хүрч байна.

Хэрвээ Та 1-р курсын Оросын Засгийн газрын тэтгэлгээр сург байгаа оюутан бол хичээлийн шинэ жилээс эхлэн 1-р семестрийн шалгалт өгөх хүртэл сар бүр баталгаатай тогтоосон хэмжээний дагуу тэтгэлэг авна. Хэрэв 1-р семестрийнхээ шалгалтыг хугацаандаа амжилттай онц сайн дүнтэйгээр өгсөн тохиолдолд тэтгэлгийн хэмжээ нь нэмэгдэн сар бүр 3800 рубль (152,000₮) авна, харин СУЗС мэргэжлээр сурч буй оюутнууд онц сайн дүнтгэйгээр шалгалтаа өгсөн тохиолдолд 5700-8500 рубль (228,000-342,000₮)-ийн стипенди авдаг.

Мөн түүнээс гадна бүх оюутнууд дээрх тэтгэлгүүдээс гадна нэмэгдүүлсэн академик тэтгэлгийг бас авах боломжтой байдаг. Энэхүү тэтгэлгийг “Сурлагын үйл явц”, “Эрдэм-шинжилгээний ажил”, “Урлаг соёл, бүтээлч үйл ажиллагаа”, “Нийгмийн оролцоо” болон “спорт үзүүлэлтүүд” гэсэн 5 номинацуудаар олгодог.

ОХУ-ын барилгын салбарын тэргүүлэх сургуульд сурч дээрээс нь эдгээр тэтгэлгүүдэд хамрагдахыг хүсвэл бол энд дарна уу.