Буриадын улсын их сургууль нь Монгол оюутнуудын гэртээ харихад нь тусламж үзүүлэх ажиллагаанд оролцов Буриадын улсын их сургууль нь Монгол улсын Засгийн газраас зохион байгуулсан ОХУ-ын Москва, Санкт-Петербург болон бусад хотуудад сурч буй монгол оюутнууд болон холимог гэр бүлүүдийн гишүүдийг эх оронд нь буцаан авчрах арга хэмжээнд оролцлоо. Орос дахь Монголын консулын газруудад эх орон руугаа буцах хүсэлт ирүүлсэн иргэдийн тоо 2000 гаруй байгаа ажээ. Иймд Монгол улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд иргэдээ татан авах ажиллагааг явуулсан юм. Улаан-Үд дахь Монгол улсын Ерөнхий консулын газар болон Буриад улсын боловсролын яамны удирдлаган доор тус их сургууль нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр буцах иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, өөрийн тээврийн хэрэгсэлд монгол оюутнуудыг 2 удаагийн хоолтойгоор зохион байгуулалттай гаргах үйл ажиллагааг зохион байгууллаа. Оюутнууд хилийг амжилттай нэвтэрч, COVID-19-ийн шинжилгээг сөрөг хариутайгаар өгчээ. 3 долоо хоногийн дараа тусгаарлах байрнаас гараад оюутнууд гэртээ харих боломжтой болох юм байна. Буриадын улсын их сургуулийн гадаад харилцааны хэлтэс нь энэхүү арга хэмжээнд оролцсон бүх хүмүүст талархлаа илэрхийлж байна.