МАВСУЗ холбооноос Монгол улс дахь ОХУ-ын ЭСЯ-ы төлөөлтэй нөхөрсөг уулзалт хийлээ Оросын тусгаар тогтнолын өдрийг угтан Орос/Зөвлөлтөд төгсөгчдийн МАВСУЗ холбоо нь Монгол-Оросын ажил хэрэгч хамтын ажиллагааны хөгжлийн санаачилгаар ОХУ-аас Монголд суугаа ЭСЯ, ОШУСТ /РЦНК/-ийн удирдлагуудтай нөхөрсөг уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд Монгол талаас МАВСУЗ холбооны дэд ерөнхийлөгч Д.Цогзолмаа, гүйцэтгэх захирал Ц.Шүрэнчимэг, Монгол-Оросын ажил хэрэгч хамтын ажиллагааны хөгжлийн холбооны ерөнхийлөгч А.Даваасүрэн, УЗГишүүд С.Баярсайхан, Одон, Орос улстай хамтран ажиллах ажил хэрэгч зөвлөлийн менежер Г.Туяа, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Е.Максим, УЗГишүүн Ц.Сайнсанаа, Оросын талаас ОХУ-ын Монгол улс дахь ЭСЯ-ы зөвлөх Е.И.Лиштованный, ЭСЯ-ын зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, РЦНК-ийн захирал А.Р.Базархандаев, ЭСЯ-ы 1-р нарийн бичгийн дарга, Монгол улс дахь Россотрудничество агентлагийн дэд тэргүүн Т.Ч.Будаева, ЭСЯ-ы 1-р нарийн бичгийн дарга М.Б.Мещанинов нар оролцлоо. Уулзалтаар худалдаа эдийн засгийн чиглэлээр Монголоос Орос руу мах экспортлоход байнгын тогтвортой бэлтгэн нийлүүлэлтийг хангаж чаддагүй бэрхшээлүүд, жилийн турш малын тэжээл бэлтгэх зориулалттай тоног төхөөрөмж Оросоос нийлүүлэх боломж, боловсролын чиглэлээр Монгол-Оросын Засгийн газар хоорондын 2018 оны 5 сарын 30-ны хэлэлцээрээр Монгол-Оросын их сургууль байгуулах болсон, ОШУСТ-ийг түшиглэн орос хэлний бэлтгэл анги нээх, Монголын дунд сургуулиудад Оросоос багш нар урьж ажиллуулах талаар хийгээд ОХУ-д төгсөгчдийг Монголд ирэхэд нь ажлын байраар хангахад Орос-Монголын хамтарсан компаниудыг идэвхитэй татан оролцуулах талаар санал солилцож зөвлөлдлөө. Уулзалт албан бус, нөхөрсөг орчин болж, цаашид ийм төрлийн уулзалт, арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байхаар талууд санал нэгдлээ.