НЬЮКЛЕНД ОРОН «Театр ба Үүрд мөнх» сэдэвт олон улсын шинэ уралдааныг идэр авъяастнуудын дунд зарлаж байна

НЬЮКЛЕНД ОРОН «Театр ба Үүрд мөнх» сэдэвт олон улсын шинэ уралдааныг идэр авъяастнуудын дунд зарлаж байна

«Театр ба Үүрд мөнх» хэмээх сэдэвтэй үнэ төлбөргүй явагдах олон улсын шинэ  уралдааныг идэр авъяастнуудын дунд зарлаж байна.

    Уралдааны хагас шигшээ нь 2020 оны 11-р сарын 30-нд болно.

    Уралдааны хагас шигшээ нь интернет хувилбараар явагдна. Шигшээд  шалгарах оролцогчдыг цахим санал хуралтаар тодруулна  .

   Олон улсын “Театр ба Үүрд мөнх” уралдааны финал нь Москва хотод  2021 оны хоёрдугаарт сард болно.

    Уралдааны финалд шалгарсан оролцогчдод тухайн үед тусгайлан мэдэгдэж тэд өөрийн бүтээлийн эх хувийг 2020 оны 12-р сард явуулах юм. 

     Олон улсын «Театр ба Үүрд мөнх» уралдааны финалд шалгарсан оролцогчдын бүтээлийг олон улсын тавцан дээр “Хөлбөмбөг ба Үүрд мөнх” Дэлхийг тойрох үзэсгэлэнгийн  зохиогч, зураач Владимир Кириленко байршуулах юм.

    Тус уралдаанд дэлхийн бүх улс орны 4-өөс 18 хүртэл насны хүүхдүүд гурван насны ангилалаар оролцох юм.

    Уралдаанд оролцох хүүхэд театрын амьдралд зориулсан зургийг бие даан  зурна. Сканирдсан зураг эсвэл 180-300 dpi тайлал бүхий гэрэл зургийг  цахим хэлбэрээр уралдааны цахим шуудан руу илгэнэ.

     Цахим захидалд өөрийн овог, эцэг/эхийн нэр, өөрийн нэр, нас, амьдарч буй газар, сургуулийн дугаар, харилцах утас зэргийг бичнэ.  
     Тухайн насны ангилалын хүүхэд бүр  хоёр бүтээл ирүүлж болно.  Зургийн ар талд оролцогчийн овог, нэр, нас, эцэг/эх (хууль ёсны төлөөлөгч)-ийн  аль нэгнийх нь утас овог, нэр, амьдарч буй газрын хаягийг бичнэ.  

Уралдааны финалд орсон оролцогчдыг Сочи хот дахь Олон улсын “Сириус” хүүхдийн төвд тусгшайн ээлжинд амрах эрхийн бичгээр шагнуулах юм.

Ялагчдад урамшуулал, шагналыг олон улсын  “Театр ба Үүрд мөнх” уралдааныг нээх ёслол дээр гардуулна.

Журам

Уралдааны зорилго, зорилтууд:

Хүүхэд өсвөр насныхны уран чадавхийг хөгжүүлэх .

Дүрслэх урлагт тодрох ирээдүтэй  авъяслаг хүүхдүүдийг илрүүлэн дэмжих.

Уралдааныг явуулах болзол

 Уралдаанд ирүүлэх зураг нь театр хийгээд театрын үйл ажиллагаанд зориулсан байх ёстой.

 Уралдаанд 4-өөс 18 хүртэл насны хүүхдүүд  оролцоно. Үүнд:

1-р бүлэг: 4- 8 настай

2-р бүлэг:  9 -13 настай

3-р бүлэг: с 14-18 настай

Уралдаанд нэг оролцогчоос  2 бүтээл ирүүлнэ.

Уралдаанд  ирүүлэх зураг нь ямар ч техникээр A3 эсвэл  А4 хэмжээний цаас дээр  байна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлд дараах мэдээллийг хавсралтаар оруулна (тусгай хуудасар, чөлөөтэй загвараар ирүүлэх):

Уралдааны нэр

Зохиогчийн овог, нэр

Оролцогчийн төрсөн он, сар, өдөр, бүтээлийг Уралдаанд явуулах. Тухайн үед хүрсэн нас (бүтэн нас)

Цахим шуудангийн хаяг  (байгаа бол)

Гэрийн хаяг  (индекс бүхий), утас

Зургийн зохиогчийн тухай товч мэдээлэл (сонирхол, дуртай ном г.м.)

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүдийн тухайд  зохих тодруулга хийх.

   Зураг болгоны ар дталд зохиогчийн нэр, нас, зурагаа зориулсан бүтээлийн нэрийг  тус тус бичнэ. Бичиггүй ирүүлсэн зургийг Уралдаанд оруулахгүй. Уралдаанд ирүүлсэн зургийг зохиогчид буцаан олгохгүй. Уралданы  шүүх бүрэлдэхүүний сонсгосон шилдэг зургийг ашиглах зохиогчийн эрх үл маргах журмаар Уралдааны Зохион байгуулах хороонд шилжинэ. Зургийн зохилгчдод мөнгөн урамшуулал олгохгүй.  Насанд хүрээгүй хүүхдүүдийг тус Уралдаанд хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан  хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу оролцуулна. Өөрийн зургаа Уралдаанд ирүүлсэн нь зохиогч түүний хууль ёсны төлөөлөгч Уралдааны болзлыг зөвшөөрсөн болохыг гэрчилнэ.

Уралдаанд ирүүлэх зургийг  http://www.nyukland.com  сайтаар явуулна

Уралдаанд ирүүлэх зургийг  Уралдааны болзлыг нийтэлсэн өдрөөс эхлэн 2020 оны 11-р сарын 30-ыг хүртэл хүлээж авна.  

Уралдааны дүн гаргах, ялагчдыг шагнах

Уралдааны Шорт-хуудсыг  2020 оны 12-р сард  «НЬЮКЛЕНД» сайт дээр гаргана .

Уралдааны Шүүх бүрэлдэхүүн насны ангилал бүрт гурван ялагчийг тодруулна.   

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа хийгээд Уралдааны ялагчдын нэрийг   олон нийтэд хүртээх зар сурталчилгаа нь  финалд  шалгарсан оролцогчдын зургийн үзэсгэлэнгийн нээлттэй хамт Москва хотноо 2021 оны хоёрдугаар сард явагдна. Гадаадын ба бусад хотоос уралдаанд оролцсон хүмүүсийг Москвад болох шагнал гардуулах ёслолд урина.Ураалдааны дүнг  НЬЮКЛЕНД, уралдааны түншүүдийн сайт ,  хэдвэл мэдээллийн хэрэгслүүдэд байршуулна.

Шүүх бүрэлдэхүүн Уралданд ирүүлсэн ямар ч бүтээлийг тайлбар өгөхгүйгээр хасах эрх эдлэнэ.