Ерөнхийлөгч Путин гадаад оюутнуудын ажил хийх эрхийг чөлөөтэй болголоо

Ерөнхийлөгч Путин гадаад оюутнуудын ажил хийх эрхийг чөлөөтэй болголоо

Ерөнхийлөгч Путин өдрийн ангид суралцдаг оюутнуудын ажил хийх эрхийг хөнгөвчилсөн хуулинд гарын үсэг зурлаа. 

Уг хуулиар ОХУ-ын их дээд сургуулиудын өдрийн ангид сурч буй гадаад оюутнууд нь Оросод зөвшөөрөл авалгүйгээр ажил хийхээр болсон байна. Ингэхдээ уг сургууль нь заавал улсын аттестатчилалд хамрагдсан байх ёстой. 

Хэрвээ оюутны суралцах хугацаа нь дууссан эсвэл суралцахаа зогсоосон бол, ажил эрхлэх хөдөлмөрийн гэрээ эсвэл ажил гүйцэтгэх гэрээ нь мөн дуусгавар болж, цуцлагдах болно. 

Өмнө нь Оросод суралцаж буй гадаад оюутнууд нь холбогдох зөвшөөрөлгүйгээр зөвхөн суралцаж буй сургуулийн харъяаны боловсролын болон аж ахуйн байгууллагуудад хичээлийн амралт, чөлөөт цагаар ажиллах боломжтой байсан. 

Харин энэхүү шинэ хуулиар ажил олгогчид болон захиалагчид эдгээр гадаад ажилтнуудыг ажиллуулахдаа аливаа зөвшөөрөл авах шаардлагагүй болсон байна. Уг хууль нь энэ оны намар албан ёсоор хэвлэн нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болох юм байна.